solongonews
Соёл иргэншлээр ирээдүйгээ гэрэлтүүлнэ
2024-07-01 17:07
Соёл иргэншлээр ирээдүйгээ гэрэлтүүлнэ

    Хятад улс урт удаан жилийн түүх, соёл иргэншилтэй. Энэхүү өргөн уудам нутагт эдгээр гайхамшигт соёлын өвүүд нь Хятад үндэстний төлөөллийн бэлгэдэл болсны дээр үндэсний оюун санааны чухал бэлгэ тэмдэг болсон юм.

 БНХАУ-ын Коммунист намын 18-р их хурлаас хойш ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин соёлын өвийг хамгаалж өвлүүлэх талаар “Хятадын соёлын өвийг хамгаалах ажил түүхэн амжилтад хүрч, нийгмийн бүх нийтийн соёлын өвийг хамгаалах ухамсар эрс дээшилж, мянга мянганы нөхцөл байдал үргэлжлэн, гайхамшигт соёл иргэншил цэцэглэн хөгжсөөр байна.” хэмээн хэд хэдэн чухал зааварчилгаа гаргав.

        Түүх, соёлын өвөө хамгаална

 Жэжян мужийн Жиньхуа Ланьши хотын Жүгэ суурингийн мянга гаруй жилийн түүхтэй Жүгэ Багуа тосгон нь одоог хүртэл олдсон Жү Гэ Ляний удмын хамгийн том тосгон байж, Мин, Чин гүрний үеийн 300 гаруй эртний барилга байгууламжаа хадгалсаар байна.

 Тосгонд орж ирэхэд цагаан хана, саарал хавтангийн дунд Шанхайн дэлхийн яармагийн "Хятадын павильон"-ын улаан өнгийн загвар тод харагдана. Тэр нь Күньмин цоож хийх ур чадварын өв залгамжлагч Жү Гэ Вэньцангийн зохион бүтээсэн Күнмингийн цоож тоглоом юм.

- Күнмингийн цоож үйлдвэрлэл, Жүгэ уламжлалт хятад анагаах ухаан зэрэг нь муж, хотын биет бус соёлын өвд шалгарсан. Тосгоны соёлын болон бүтээлч бүтээгдэхүүнүүд хилийн чанадад ч борлуулагдаж байна гэж Жүгэ Вэнцан сэтгэгдлээ хуваалцав.

 Яньшань уулын бэлд Хятадын үндэсний номын сангийн төв танхимд Хятадын соёл иргэншлийн эргэлтийн явцад үлдээсэн эртний сонгодог бүтээлүүд хадгалагдаж байгаа юм. Намын хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Хятадын үндэсний номын сангийн захирал Лю Чэнюн:

- Энэ оны 03-р сарын байдлаар Хятадын үндэсний номын сангийн цар хүрээ, нөхцөл байдал нь хэвлэл хадгалалтын түүхэнд хамгийн өндөр төвшинд хүрч, 32 сая гаруй хэвлэлд хүрсэн байна гэж хэллээ.

 767 мянган үл хөдлөх соёлын дурсгалт зүйл, төрийн өмчийн 108 сая ширхэг соёлын үл хөдлөх дурсгалын зүйлс зэрэг өвөг дээдсээс үлдээсэн үнэт эрдэнэс нь түүх, урлаг, шинжлэх ухааны хэмжээлшгүй үнэт зүйлийг агуулж байдаг юм.

 2024 оны 02-р сарын 26-нд Инь Шүгийн шинэ музей албан ёсоор үзэгчдийн хүртээл боллоо. Шан гүрний соёл иргэншлийг панорам хэлбэрээр харуулсан энэхүү археологийн музейд бараг 4000 ширхэг соёлын дурсгалт зүйлийг олон нийтэд дэлгэн үзүүлсэн байна. Үүнд, соёлын дурсгалт зүйлсийн 3/4-өөс илүү нь анх дэлгэн үзүүлэгдэж байгаа юм. Түүнчлэн Хятадын болон хүн төрөлхтний соёл иргэншлийн хөгжлийн түүхэн дэх Шан гүрний соёл иргэншлийн чухал байр суурь, гүйцэтгэх үүргийг тод харуулсан.

 Сычуань дахь Сань Шиндүй музейн соёлын дурсгалыг хамгаалах, сэргээн засварлах танхимд цагаан халаад өмссөн ажилтнууд багаж барьж засвар хийх буюу компьютер харан мэдээлэл шалгаж засварлах төлөвлөгөөний талаар ярилцаж байв. Сан Шиндүй музейн дэд захирал, Соёлын дурсгалт зүйлсийг хамгаалах газрын дарга Юй Жянь:

- Энэ хэсэгт Сан Шиндүй дэх зургаан шинэ "тахилын нүх"-ээс олдсон соёлын дурсгалуудыг хамгаалах, цэвэрлэх, сэргээн засварлах ажлыг гүйцэтгэдэг гэж танилцуулав.

 Соёлын өвийг хамгаалах, өвлүүлэх сэдэвт симпозиум зохион байгуулагдсанаас хойш Цагаан хэрэм, Гротто сүм зэрэг соёлын дурсгалт зүйлсийг хамгаалах томоохон төслүүдийг сурталчилсан юм. Өмнөд тэнгисийн баруун хойд энгэр дэх нэг, хоёр дугаар хөлөг онгоцны сүйрсэн газар зэрэг археологийн томоохон төслүүдэд шинэ ахиц дэвшил гарч, Хятадын соёл иргэншлийг илрүүлэх төслийн тав дахь үе шат шинэ үр дүнд хүрсэн байна. "Пү-эр Жинмай уулын эртний цайны ойн соёлын ландшафт"-ыг "Дэлхийн өвийн жагсаалт"-д оруулахаас эхлээд "Хятадын анагаах ухааны цуглуулга" нэртэй эртний Хятадын анагаах ухааны томоохон ном эмхэтгэх, хамгаалах төслийн эхний багц үр дүнг нийтлэх хүртэл, Хятадын соёлын дурсгалт зүйлс, соёлын өвийг хамгаалах хүчин чармайлт нэмэгдсээр, материаллаг соёлын өвийг хамгаалахад чиглэсэн бус суваг, арга барилууд тасралтгүй өргөжсөн байна.

 Өдгөө Хэбэй мужийн Жэндин эртний хойд орны сүрлэг хотын хэв маягийг харуулж, Бээжингийн хуучин гудамж эртний нийслэл хотын дурсамжаар дүүрч, Фүжянь мужийн "Дэлхийн өвийн хот" болох Чуань Жөү хот нь хүлцэнгүй байдал, нээлттэй байдлын сэтгэл хөдөлгөм түүхийг өгүүлэн, Бакүө гудамж нь Төвдийн дэлхийг доргиосон түүхэн өөрчлөлтийн гэрч болсон байна. Түүхэн нөхцөл орчин үеийн амьдралтай уялдан уул ус, гол мөрөн, соёл нь нэгдэн нийлж орчин үеийн амьдрахад тохиромжтой газар болж, соёлын итгэл үнэмшил нь Хятад үндэстний оюун санааны хамтын гэр бүлийг бүрдүүллээ.

Шилдэг соёлоо уламжилна

 Жянсү мужийн эртний Сүжөү хотын зүүн хойд буланд орших Пинжянгийн түүх, соёлын дүүрэг нь 2500 гаруй жилийн түүхтэй. Сүжөү хатгамлын өв залгамжлагч Лү Жяньин Пинжяны түүх соёлын дүүргийн нэгэн жижиг дэлгүүрт хатгамал хатгаж байлаа. Тэрээр найман настайдаа эмээгээсээ оёдлын ур чадвар эзэмшиж, 15 настайдаа Сүжөү хатгамлын музейд уригдан хатгамлын ажилд оролцож, өнөөг хүртэл 30 гаруй жилийг туулжээ. Одоо Лү Жяньин хатгамлын мэргэжлээ охин Пань Найшүд уламжилж байна. Сүжөү хатгамлын өв залгамжлалын талаар Пань Найшү:

- Уламжлалт Сүжөү хатгамал нь гар урлалын өвөрмөц онцлогтой учраас машин хатгамлаас ялгаатай гэж хэллээ.

 Музейн хамгийн алдартай 3D туршилтын төслийг мэдэрсэн нь надад маш сайхан дурсамж үлдээсэн. Бээжин-Ханжөүгийн Даюнь мөрний өмнөд төгсгөлд байрлах Жэжян мужийн Ханжөү хотоос эхлэн аялж Гүнчэнь гүүрний хонгилоор дамжин Даюнь мөрний эртний үр тарианы агуулах болох Хэнань мужийн Ляоян хотын Хүй Лүөцанд хүрэхэд үзэгчид гэнэт л лифтэнд суугаад хурдтай бууж, тарианы агуулах руу "унаж" байгаа мэт мэдрэмж төрүүлэв. Жянсү мужийн Янжөү хотын Хятадын их сувгийн музейн захирал Жэн Жин:

- Таван минутын 3D видео бичлэгээр мянган газар үргэлжлэх Даюнь мөрнөөр аялж, хоёр эргийн иргэдийн амьдралын бодит байдалтай танилцан, уламжлалт соёлын шинэ эрч хүчийг мэдрэх болно гэж хэллээ.

 Жянши мужийн Жин Дэжэнь хотоор тайван алхахад шаазан шатааж байгаа зуухны гал Тао Янли гудамжийг гэрэлтүүлж байв. Тао Янли гудамжны түүх, соёлын дүүрэгт биет бус соёлын өвийг өвлөн уламжлагч Сүнь Лишинь жуулчдад өвөрмөц аргаар урласан гар урлалын шаазан эдлэлээ үзүүлж байлаа. Түүний гараар ганц хоёр минутын дотор шаазан дээр амьд зураг дүрс илэрчихдэг юм.

Мянган жилийн түүхтэй энэ шаазангийн нийслэлээр явахад дандаа залуучууд харагдаж байдаг. Хятадын уран зургийн мэргэжлээр төгссөн Вэй Рүнрүн:

- Дүнхуаны ханын зураг дээрх дүрүүдийг жижиг цайны аяган дээр зурсан бол гадаадад суралцаад буцаж ирсэн Люй Яатин дизайн, машины технологийг сайжруулж шинэчлэл хийсэн байна. 1990-ээд онд төрсөн залуу Мэнлин шаазан хийх явцдаа янз бүрийн соёлын болон бүтээлч бүтээгдэхүүнийг хөгжүүлэхийн тулд эртний шаазан эдлэлийн оюуны нөлөөнд тулгуурлан шинэ загвар гаргаж Япон, Өмнөд Солонгос, Сингапур болон бусад газруудад гаргадаг байв.

 Хүнань мужийн Чан Дэхэ гудамжинд байрлах Юань Ян Зөү Ма барилгад Чандэ утсан хөгжмийн залуу залгамжлагч Ли Тинтин "Чандэ бол сайхан газар” гэдэг дууг дуулж, жуулчдын халуун алга ташилтыг хүлээн авч байлаа.

 Түүх, соёлын өвийг улам сайн өвлүүлэхийн тулд Хятадын соёл иргэншлийг өвлөн үлдээх хүчтэй нийгмийн уур амьсгалыг бүрдүүлэх ёстой. Хятадын шилдэг уламжлалт соёлыг цаг үетэйгээ нягт уялдуулах үед соёлын бүтээн байгуулалт өрнөнө.

 Гуандүн мужид 1600 гаруй жилийн түүхтэй эртний Чаожөү хот уламжлалт нийгэмлэгийн бүтэц, ардын зан заншлаа хадгалсаар, Чаожөүгийн хоол, Гүнфү цай, Чаожөү дуурь нь оршин суугчдын өдөр тутмын амьдралд шингэсэн юм.

 Шаньдүн мужийн хөдөө орон нутагт хүрз, тармуур, шон зэргийг дэлгэсэн музейг нээж, сурагч оюутнууд музейн газар тариалангийн багаж хэрэгслийг ашиглан үр тариа тариалах туршлага хуримтлуулж, эртний газар тариалангийн соёл иргэншлийн гэрэл гялбаат түүхийг биеэрээ мэдэрч байв.

 Шааньси мужид олон залуу охид уламжлалт банзал өмсөөд, үсний хавчаараар үсээ хавчиж, Ши-Ань Да Яньта суваргын хажууд зургаа татуулж Хятадын уламжлалт хувцас заслыг орчин үед өргөн дэлгэрүүлсэн байна.

 Өнөөгийн Хятадад "Соёлын музейн галзуурал" эрчимтэй хөгжиж, "Соёлын болон бүтээлч хэв маяг" хүчтэй болж, уламжлалт соёл нь ард түмний аз жаргалтай амьдралыг гэрэлтүүлж байна. Соёлын өвийг хамгаалж өвлүүлэх нь Хятадын соёлыг сэргээж, материаллаг соёл иргэншил, оюун санааны соёл иргэншлийн уялдаа холбоотой хөгжилд хувь нэмэр оруулж байгаа юм.

        Дэлхийг илүү сайхан болгохыг зорино

 Саяхан болж өнгөрсөн Бээжингийн Ордны музейд "Хориотой хот ба Версалийн ордон XVII-XVIII зууны Хятад-Францын солилцоо" үзэсгэлэнг үзэхээр ирсэн жуулчид маш олон байв.

 Үзэсгэлэнгийн танхимд задгай төмрийн шугамаар бүрсэн шаазан эдлэлийг тансаг алтадмал зэс суурин дээр сүрчигний сав байрлуулав. Жин Дэжэнь хотод үйлдвэрлэсэн шаазан савыг Европт нэвтрүүлсний дараа Парисын цутгамал үйлдвэрүүд үнэртэй усны сав болгон хувиргажээ. Энэ төрлийн шинэлэг бүтээлүүд нь Хятад, Францын соёлын солилцооны үзэсгэлэнд олон харагддаг.

 Орон нутгийн цагаар 05-р сарын 06-нд Францын Парис хотын Елисейн ордонд Ши Жиньпин дарга 1963 онд хэвлэгдсэн "Франц-Хятадын товч толь бичиг"-ийг Францын ерөнхийлөгч Макронд бэлэглэжээ. Ерөнхийлөгч Макроны хариу бэлэг нь 1742 онд хэвлэгдсэн "Хятад-Франц хэлний толь бичиг" байв.

 Түүхийн гүн гүнзгий соёлын агуулгыг эргэн харахад Евразийн тив дорно болон барууны соёл иргэншлийг харилцан суралцаж харилцаагаа улам ойртуулсан юм.

 Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин өөрийн биеэр Хятадын гайхалтай уламжлалт соёлыг олон удаа түгээн дэлгэрүүлж, Хятадын эрдэнэсийг дэлхий даяар алдаршуулан, Хятадын түүхийг дэлхий дахинд таниулав.

Перугийн Үндэсний Археологи, Антропологийн музейд тэрээр Чинь Шыхуаны цэрэг морины хөшөөг танилцуулахдаа:

- Энэхүү соёлын дурсгал Хятадын соёл иргэншлийн өлгий нутаг болох Шааньси мужаас ирсэн юм. Энэ бол миний төрөлх нутаг. гэж бахархалтайгаар хэлсэн юм.

 Улс орнуудын хоорондын харилцаа нь ард түмний хоорондын харилцаанд оршдог бөгөөд ард түмний хоорондын харилцаа нь зүрх сэтгэлийн харилцан ойлголцолд оршдог.  

 Гүлингийн түүх нь эрин үе, бүс нутгийг даван туулах эрч хүчтэй байдаг. Энэхүү түүх соёлын өвийг үргэлжлүүлэн судалж, Гүлингийн түүхийг Хятад болон гадаадын ард түмэнд ойлгуулах нь асар их ач холбогдолтой. Өдгөө гэр бүлийн түүхийг хайн судлах систем нь Хятад, гадаадын гэр бүлийнхээ түүхийг ойлгоход тусалж байна.

 Хятадын соёлын гайхамшигт өв нь "дипломат элч", "үндэсний нэрийн хуудас"-ын хувьд улам бүр Хятадын соёлын түгээгч болж байгаа юм.

 05-р сард Хармөрөн мужийн Нэньжян хотод анхилуун үнэртэй Дази цэцэгс уулархаг нутгаар дэлгэрдэг. Оросын 160 өсвөр насны хүүхэд эцэг эхийнхээ хамт анхилуун үнэрт энэ нутагт хөл тавьж, Хятадын уламжлалт соёлын өвөрмөц сэтгэл татам байдалтай танилцлаа. Зургийн клубын үйл ажиллагааны үеэр Оросын өсвөр насныхан хятад маскыг өнгөөр будаж Хятадын уламжлалт соёлын сэтгэл татам байдлыг цаасан дээр тод харуулав.

- Бид олон талт байдал, харилцан суралцах, хамтран ажиллаж хуваалцахыг тууштай баримталж, соёлын солилцоог бэхжүүлэн, соёлын эрх тэгш байдал, соёлын өвийг хамгаалж, соёлын шинэчлэлийг дэмжин, соёлын хамтын ажиллагааг бэхжүүлж, хүн төрөлхтний бүтээсэн баялаг, өнгөлөг соёлыг үр өгөөжтэй болгон, дэлхийг илүү сайхан болгох хэрэгтэй гэж Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин дурдсан юм.

 Хятад улс бусад оронтой гар нийлж, улс орон бүрийн түүх соёлын орчин үеийн үнэ цэнийг идэвхтэй судлан, шинэчлэгдэх явцад улс орон бүрийн шилдэг уламжлалт соёлын бүтээлч өөрчлөлт, шинэлэг хөгжлийг дэмжиж байна.

 Хятад улс шинэ эринд Хятад үндэстний таван мянган жилийн соёл иргэншлийн түүхээс мэргэн ухаан сурч, дэлхийг илүү нээлттэй байдлаар хүлээн авч, соёл иргэншлийн ололт амжилтаар дэлхийд хувь нэмрээ оруулж, хүн төрөлхтний соёл иргэншлийн гайхамшигт дүр зургийг хамтдаа зураглах болно.  

Зохиогч: ЖАН ХЭ, ЖАН ШҮӨ, ЖЭН ХАЙӨҮ
Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Солонго Мэдээллийн Төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл