Шулуун хөх хошууны Сайнхудаг сумын Баянцагаан багийн малчин Ж. Баят бага наснаасаа бургас ном хоёртой ноцолдон нутаг усанд болсон адал явдал, бут бургасны үлгэр домгийг шүлэг зохиол болгон сэтгүүл сонинд нийтлүүлж иржээ. Тэрээр “Бургастай нутаг” найрууллын түүвэрээ хэвлүүлж уншигчдын хүртээл болгоод байгаа юм.

Тэрээр буман хэрэгцээтэй хэмээн алдаршсан буурал нутгийнхаа ховор эрдэнэ бургасаа эдэлж хэрэглэн, ухаан шингэсэн ур мэргэжлээрээ бургасан гэр тэрэг, хороо хашаа, аяга таваг урлан, соёл түүхээ уламжлан хөгжүүлснээр биет бус соёлын өвийн уламжлагч гэдэг алдар нэрийг тээж яваа юм.
Ерөнхий редактор: Л.Наранхүү
редактор: З.Гэгээнтуяа, Юэ Ин
Сэтгүүлч:А.Саруулхан
Зураглаач: О.Мэргэнбилэг
Эвлүүлэгч: Сү Чиньхү
