solongonews
Сүнь Ятсений мэндэлсний 160 жилийн ойг тэмдэглэх хуралд Ши Жиньпин чухал үг хэллээ
2026-11-12 15:48

Сүнь Ятсений мэндэлсний 160 жилийн ойг тэмдэглэх хурал 11-р сарын 12-ны өглөө Бээжин хотын Ардын Их Хурлын ордонд ёслол төгөлдөр боллоо. ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин хуралд чухал үг хэлсэн юм. 

Тэрээр:

- Хятад улс болон хилийн чанадад оршин суугаа Хятадын үндэстнүүдийн нийт үр сад улам нягт эвлэлдэн нэгдэж, Сүнь Ятсений үйл хэргийг залгамжлан, Хятадын үндэстнүүдийн аугаа их сэргэн мандалтын үйл хэрэгт хүчээ нэгтгэн оролцож, орчин үеийн түүхийн турш Хятадын олон үндэстний ард түмний уйгагүй тэмүүлж ирсэн агуу мөрөөдлийг бодит үйл хэрэг болгохыг онцлон хэллээ.

Ши Жиньпин: Хятадын коммунистууд бол Сүнь Ятсений хувьсгалт үйл хэргийг хамгийн тууштай дэмжигчид, хамгийн үнэнч хамтран зүтгэгчид, хамгийн тууштай залгамжлагчид юм. Өнгөрсөн 100 гаруй жилийн хугацаанд манай нам ард түмнээ удирдан шинэ ардчилсан хувьсгал, социалист хувьсгал ба бүтээн байгуулалт, өөрчлөлт нээлттэй бодлого ба социалист орчин үеийн бүтээн байгуулалт, шинэ эриний Хятадын онцлогтой социализмын агуу ололт амжилтыг бүтээж, Хятадын үндэстнүүдийн олон мянган жилийн түүхэн дэх хамгийн сүр жавхлант туульсыг бичиглэсэн юм. Энэ бүхэн Сүнь Ятсений гэгээн дурсгалын өмнө бардам тайлагнаж болох ололт амжилт мөн гэж тэмдэглэлээ.

 
Ши Жиньпин онцлохдоо: Өнгөрсөн 100 гаруй жилийн турш Сүнь Ятсений дэвшүүлсэн “Хятадыг сэргээн мандуулах” уриа нь Хятадын үе үеийн хүмүүст урам зориг өгч, цаг үеийн хөгжлийг даган шинэ утга агуулгаар баяжсаар ирсэн юм. Өнөөдөр Сүнь Ятсений дурсгалыг хүндэтгэх хамгийн сайн арга бол түүний эрхэм нандин үзэл санаа, оюун санааны өвийг суралцан өвлөж, уламжлан хөгжүүлж, хүчирхэг улс орныг бүтээн байгуулах, үндэстний сэргэн мандалтын аугаа үйл хэргийг тасралтгүй урагшлуулах явдал юм гэсэн байна.


Редактор : Д.МӨЧИР
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл