solongonews
Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг угтан авлаа
2026-11-19 10:20

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 11-р сарын 18-ны үдээс хойш, Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын (АПЕК) эдийн засгийн удирдагчдын албан бус уулзалтад оролцохоор БНХАУ-д хүрэлцэн ирсэн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг Шэньжэнь хотын Бао-Ань олон улсын нисэх онгоцны буудалд угтан авлаа.
Дарга Ши Жиньпин 11-р сарын 18-ны үдээс хойш, Шэньжэнь хотын Бао-Ань олон улсын нисэх онгоцны буудалд АПЕК-ийн эдийн засгийн удирдагчдын албан бус уулзалтад оролцохоор ирсэн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг угтан авлаа

 
БНХАУ-ын дарга Ши Жиньпин хэлэхдээ, “Энэ оны есдүгээр сард миний бие АНУ-д айлчлах үеэр Ерөнхийлөгч Д.Трамп гэргийн хамт нисэх онгоцны буудалд хүрэлцэн ирж, хүндэтгэлтэйгээр угтан авсан. Хятад улс бол эртнээс ёс журам, харилцан хүндэтгэлийг эрхэмлэн дээдэлдэг уламжлалтай орон. Таныг Хятад улсад дахин айлчилж байгаад баяртай байна. Энэ удаагийн уулзалтаар Хятад, Америкийн харилцаа, Ази, Номхон далайн бүс нутгийн хамтын ажиллагаа болон дэлхийн дэг журмын тулгамдсан асуудлаар тантай гүнзгий санал солилцож, харилцан хүндэтгэх, шударга, тэгш байх зарчимд суурилсан бүтээлч, стратегийн тогтвортой харилцааг хөгжүүлэхийг хүсэж байна” гэв.


Дарга Ши Жиньпин 11-р сарын 18-ны үдээс хойш, Шэньжэнь хотын Бао-Ань олон улсын нисэх онгоцны буудалд АПЕК-ийн эдийн засгийн удирдагчдын албан бус уулзалтад оролцохоор ирсэн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг угтан авлаа

 
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп нисэх онгоцны буудалд биечлэн угтан авсанд болон Хятадын талын тусгай зохицуулалтад дарга Ши Жиньпинд талархал илэрхийлээд, агуу Хятад оронд дахин айлчилж байгаадаа туйлын баяртай байгаагаа тэмдэглэв. Тэрбээр “Дарга Ши Жиньпин бол агуу удирдагч бөгөөд түүнтэй хийсэн уулзалт бүр ихээхэн үр дүнтэй, таатай болдог. Энэ удаагийн айлчлал хоёр талын харилцааг улам бүр гүнзгийрүүлж, бүрэн амжилтад хүрнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцоллоо.
 
Уулзалтад Цай Ци, Ван И, Хуан Күньмин нар байлцав.


Дарга Ши Жиньпин 11-р сарын 18-ны үдээс хойш, Шэньжэнь хотын Бао-Ань олон улсын нисэх онгоцны буудалд АПЕК-ийн эдийн засгийн удирдагчдын албан бус уулзалтад оролцохоор ирсэн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг угтан авлаа


Дарга Ши Жиньпин 11-р сарын 18-ны үдээс хойш, Шэньжэнь хотын Бао-Ань олон улсын нисэх онгоцны буудалд АПЕК-ийн эдийн засгийн удирдагчдын албан бус уулзалтад оролцохоор ирсэн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг угтан авлаа



Редактор : Т.Шинэцэцэг
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих