
“Хөрс шорооны тачиршил нь экологийн асуудал төдийгүй, улс төр, эдийн засаг, нийгэм ба аюулгүйн асуудал болно. Хэрвээ торгоны замын эдийн засгийн бүсийн дагуу хөрс шорооны цөлжилтийг шинжлэх ухаанчаар шийдвэрлэхгүй бол “Нэг бүс нэг бэхлэлт”-ийн бүтээн байгуулалтыг ахицыг нөлөөлөх болно. Иймээс, би энэ удаа элсийг засахыг улсын “Нэг бүс нэг бэхлэлт”-ийн стратегийн төлөвлөгөөнд оруулах тухай санал дэвшүүлж байна” гэж Дундад улсын УТЗЗ-ний гишүүн, Өвөр Монголын И Ли эх баялгийн группийн ХХК-ийн захирал Ван Вэньбяо сэтгүүлчид хэллээ.
Ван Веньбяо гишүүний үзэхээр, “Нэг бүс нэг бэхлэлт” -ийн бүтээн байгуулалтыг ахиулахад, газар нутаг цөлжсөн асуудалд заавал зөвөөр хандах хэрэгтэй. “Нэг бүс нэг зам” нь голдуу Дундад улсын дунд баруун хэсгийн газраар байж, гуравны нэг хувь нь элсэрхэг газар болно. Хөрс шорооны цөлжилтөөс болж “Нэг бүс нэг зам” дагуух орны олонх газрын эдийн засгийн хөгжилт дорой болж, ядуу хүчндрэлтэй хүн ам төвлөрөн олширч, ноцтой нийгэм ба аюулгүйн асуудалд нүүрлэж, тухайн газар орны хөгжил ба тогтворыг хязгаарлах чухал хүчин зүйл болж байна. Иймээс “Нэг бүс нэг бэхлэлт”-ийн бүтээн байгуулалтыг урагштай ахиулъя гэвэл хөрс шорооны цөлжилтийн асуудалд заавал зөв хандаж шийдвэрлэх хэрэгтэй.
Ван Веньбяо гишүүн сэтгүүлчид: “Цөлжилтийн эсрэг заавал улсын стратегийн давхаргад хүртэл дээшлүүлэх чухалтай. Өвөр Монголоор жишээлэхэд, би Өвөр Монголын хөвчийн элсийг хашин жил ногооруулах гэж хичээснээс тус газар орны экологийн орчин амжилттайгаар сайжирч, хур борооны хэмжээ 6 дахин нэмэгдэж, элсэн шуурга 95 хувиар багасаж, амьд бодисын төрөл зүйл 10 дахин илүү нэмэгджээ” гэж байв.
