Одоогоор хятад эм эмнэлгийн хуулийн төсөл нэгэнт санал хураах шатанд ороод байна. Гэвч Дүн Юнь төлөөлөгч хятад эм эмнэлгийн хуулийн төслийг нарийн уншиж нямбай судлах явцдаа, үндэстэн эм эмнэлэгт тус хуулийг лавлалт болгон хэрэгжүүлнэ гэсэн асуудлыг илрүүлэв. Үүнд: Дүн Юнь төлөөлөгч олон талаар байцаан судалгаа хийсний суурин дээр үндэстний эм эмнэлэг хийгээд хятад эм эмнэлгийг ижил алхмаар адил тэгшээр хууль тогтоовол зохино гэж сануулга гаргасан нь энэ байжээ.
Энэ удаагийн их хурал дээр ерөнхий сайд Ли Кэчяний хийсэн “Засгийн газрын ажлын тайлан”-д хятад эм эмнэлэг болон үндэстний уламжлалт эм эмнэлгийн үйлсийг идэвхтэй хөгжүүлнэ гэж дурджээ. Энэ нь Дүн Юнь төлөөлөгчийн итгэлийг хөвчилснөөр барахгүй Өвөр Монгол орны 270 хятад, монгол эмч хамтран сануулгад гарын үсэг зурж, саналыг зөвшөөрөн хүндэтгэж байгаа санаагаа илтгэсэн нь түүний зоригийг бататгав. Тэрбээр: “Төрийн бодлогын харгалзал ба нийгэм нийтийн хүрээнд сануулга маань холбогдох байгууллага нэгжийн хүндэтгэлийг олох нь лавтай” гэж итгэл төгөлдөр хэлж байлаа.
Дүн Юнь төлөөлөгч “Үндэстний хууль тогтоох дүрмийг чангатгах тухай” сануулгаа эмхтгэх явцад, урьд хожид Өвөр Монголын 270 хятад, монгол эмч нарын итгэлийг хүлээж, сануулгад нь гарын үсэг зурав. Үүгээр барахгүй Дундад улсын хоёр хурлын хугацаанд Хөххотын хятад, монгол эмнэлгийн хорооны эмчээс Өвөр Монголын төлөөлөгчдийн багийн холбогдох хариуцлагатантай тусгайлан утсаар холбогдож, тус сануулгыг анхааран хүндэтгэхийг хүссэн байжээ. Тэрбээр: “Монгол эмнэлгээ өдрөөс өдөр нийгэм нийтийн анхаарлыг татан, итгэл хүлээхийн хажуугаар монгол эм эмнэлгийн үйлс цаашид хүндэтгэгдэх болжээ. Үүнд, цөөн тоот үндэстний төлөөлөгч болсны хувьд, өвөг дээдсээс өвлөгдөн үлдсэн эм эмнэлгээ уламжлан хөгжүүлэхэд хувь нэмэр үзүүлэх бол үүрэг хариуцлага байх ёстой ” гэж бодлоо ярина.
Дүн Юнь төлөөлөгч бол Хөххотын хорин зургадугаар дундад сургуулийн дуу хөгжмийн багш болно. Заах аргын ажлын фронтод 24 жил тэмцэж ирсэн тэрбээр багш хүний өгөөмөр халуун хайраа өсвөрийн хүүхдүүдээ уламжилсаар иржээ. 2014 онд нэг удаагийн хөдөө явах тохиолоор, Дүн Юнь төлөөлөгч боловсролын эх баялгийг тохируулах талаар оршиж байгаа асуудлыг илрүүлж, энэхүү талаар судалгаа хийсний суурин дээр “Боловсролын эх баялгийн тохируулалтыг эрчимжүүлэх тухай ” сануулга бичиж их хуралд дэвшүүлсэн байлаа.
Ерөнхий сайд Ли Кэчяний хийсэн “Засгийн газрын ажлын тайлан”-д мужийн шатны засгийн газраас сурган хүмүүжлийг нэгдсэн байдлаар төлөвшүүлэх өөрчлөлтийг гүнзгийрүүлж, хүн бүрийг боловсрол хүртээхээр дамжин хувь заяагаа өөрчлөх тохиолтой болгоно гэжээ. Боловсролын төсвийн зардлыг нэмэгдүүлэх гэсэн халуун сурагт Дүн Юнь төлөөлөгчийн санааширч байсан сэтгэл нь тайван болжээ. “Хүүхэд бол эх улсын ирээдүй, Дундад улсын онцлогтой социализмын бүтээн байгуулагч залгамжлагч болно. Хүүхдийн боловсролд сайн төрийн бодлого тогтоож чанга атгах нь хамгийн чухал асуудал болно, нам төрийн бодлогын дэмжлэгтэйгээр хүүхдүүдийн ирээдүй саруулхан болох юм” гэж итгэлтэй хэлж байлаа.
