Орон нутгийн цагаар 28-нд ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И Нью-Йорк хотод Пакистаны Ерөнхий сайдын орлогч бөгөөд Гадаад хэргийн сайд Мухаммед Исхак Дартай уулзав.

Ван И:
- Ерөнхий сайд Мухаммед Шахбаз Шарифын Хятадад амжилттай айлчилж, хоёр улсын удирдагчид шинэ чухал тохиролцоонд хүрсэн нь Хятад, Пакистаны хувь заяаны нэгдмэл цогцын байгуулалтыг дэмжин шинэ түвшинд гаргах болно. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүн орны хувьд Пакистан олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хамгаалах үүрэг хариуцлагыг үүрч байна. Үүнийг Хятад улс сайшааж байна. Хятад улс Пакистантай хамт байж, өндөр түвшний харилцаа холбоогоо хэвээр хадгалан, улс төрийн харилцан итгэлцлийг гүнзгийрүүлж, бодит хамтын ажиллагааг өргөжүүлэн, Пакистаны бие даасан хөгжлийн чадавхыг нэмэгдүүлэхэд бэлэн байна гэж хэллээ.
Мухаммед Исхак Дар:
- Одоогоор олон талт тогтолцоо суларч байгаа нь өөрчлөлт шинэчлэлийг улам бүр яаралтай хийх шаардлагатай болоод байна. Энэ үед Аюулгүйн Зөвлөлийн өндөр түвшний хурал хуралдуулахыг Хятад улс санаачилсан нь цаг үеэ олж, бүх талуудын дэмжлэгийг авсан бөгөөд идэвхтэй үр дүнд хүрсэн байна. Пакистан Хятадтай хамт байж, хоёр орны удирдагчдын тохиролцсон нийтлэг ойлголтыг сайтар хэрэгжүүлж, хөгжлийн стратегийн уялдаа холбоог бэхжүүлэн, Хятад-Пакистаны эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтыг урагшлуулж, олон салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, Пакистан, Хятадын бүх цаг үеийн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн хөгжлийг тасралтгүй урагшлуулахад бэлэн байна гэдгээ илэрхийллээ.
