solongonews
Хүнд үүрэгтэй төлөөлөгч
2015-03-14 21:32
Төлөөлөгч Жан Шюечинь Өвөр Монголын ой шугуйн аж үйлдвэрийн группын ТУЗ-ийн дарга, Өвөр Монголын Их Хянган давааны ой шугуйн товчооны дарга болно.

Тэрээр тус орны 100 мянга гаруй ажилтны хүсэл найдлагыг авч энэ удаагийн хоёр хуралд оролцож байгаа юм. Бүх улсын Ардын төлөөлөгч болсон тэрээр ард түмнийхээ өмнөөс их хуралд 20 гаруй санал дэвшүүлжээ. Тэрээр “Намын төв хороонд хамгийн үндсэн шатны санал бодлыг дэвшүүлж, Их Хянган давааны ногоон орныг хөгжүүлэх асуудалд анхаарлаа хандуулах хэрэгтэй” гэж санал бодлоо ярилаа.

       Мөн “Өвөр Монголын Их Хянган давааны гол улсын өмчлөлийн шугуйт орны экологийн хамгаалалт хийгээд бүтээн байгуулалтад урт хугацаагаар хөрөнгө оруулах механизмыг байгуулах хэрэгтэй” зэрэг 5 санал бичиж тус хуралд оролцжээ. “Бид улсын шугуйт орны ардын амьдралын батлан сайжруулж, өөрчлөлт шинэчлэлтийн үр өгөөжийг ард түмэнд хүртээж, ардын амьдралын сайжруулна” хэмээн ярьж байлаа.

Зохиогч: Бао Жиньшань, Сурнаа, Д.Зоригт
Найруулагч: Хурцаа
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл