
“Олон улсын сувилагчдын өдөр”-ийг жил бүрийн тавдугаар сарын 12-нд дэлхий нийтээрээ тэмдэглэдэг уламжлалтай. Хятад улс энэ жилийн сувилагчдын өдрийг тохиолдуулан “Сувилагчийн эгнээг хөгжүүлэн бузгайруулж ард түмний эрүүл мэндийг хамгаалах” уриан доор сурталчилгааны үйл ажиллагаа явуулж байна. Сувилахуйн ажил бол эрүүл мэнд, эмнэлгийн үйлсийн чухал хэсэг юм. 2025 оны эцсийн байдлаар улсын хэмжээнд бүртгэлтэй сувилагчдын нийт тоо 6.062 саяд хүрсэн байна. 1974 онд Олон улсын сувилагчдын нийгэмлэгээс орчин үеийн сувилахуйн ухааныг үндэслэгч “Дэнлүү барьсан эмэгтэй” хэмээн дэлхийд алдаршсан сувилагч, багш Английн иргэн Флоренсе Найтенгелийн төрсөн өдөр буюу тавдугаар сарын 12-ны өдрийг сувилагчдын өдөр болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн байна.
