solongonews
Эдийн засгийн тойм байдал
2015-02-16 09:47
2002 онд ДКН-ын 16-р их хурлаас 2020 хүртэл чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах зорилт дэвшүүлэв.

1949 онд шинэ Дундад улс тунхагласнаас хойш, Дундадын эдийн засаг нэлээд түргэн хөгжив. Ялангуяа 1979 онд өөрчлөлт хийж, нээлттэй бодлого хэрэгжүүлснээс хойш Дундадын эдийн засаг жил бүр 9℅-ийн хурдаар үргэлжлэн эрүүлээр хөгжсөн байна. 2003 онд Дундадын дотоодын үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүн 1 триллион 400 тэрбум ам долларт хүрч, эдийн засгийн ерөнхий жагсаалтаар Америк, Япон, Герман, Англи, Францын дараа дэлхийд 6-р байранд орсон байна. 2003 оны байдлаар, Дундадын хүн тутамд оногдох дотоодын үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүн 1000 гаруй ам долларт хүрчээ.

Өнөө Дундадын дотоодын хөрөнгө оруулалт болон борлуулалт сайн байгаа. 2003 онд Дундадын нийгмийн үндсэн хөрөнгөнд 5 триллион 500 тэрбум юанийн хөрөнгө оруулж, нийгмийн хэрэглээний барааны жижиглэн худалдаалах хэмжээ 4 триллион 600 тэрбум юаньд хүрсэн байна. Гадаад худалдааны хэмжээ 850 тэрбум гаруй ам долларт хүрч, Англи Францаас тавьж, Америк, Герман, Японы дараагаар дэлхийд 4-р байранд орсон байна. 2003 оны эцсийн байдлаар, Дундадын гадаад валютын хадгаламж 400 тэрбум ам доллароос давж, Японы дараагаар дэлхийд 2-р байранд оржээ.

20 гаруй жилийн өөрчлөлт хийж нээлттэй бодлого хэрэгжүүлж, орчин үеийн болгох байгуулалт хийгээд Дундад улс төлөвлөгөөт эдийн засгаас социалист зах зээлийн эдийн засаг уруу шилжихийг үндсэндээ биелүүлж,социалист зах зээлийн эдийн засгийн тогтолцоо анх алхам тогтон боловсронгуй болов. Үүний зэрэгцээ Дундадын хууль тогтоол ч бүрэн төгөлдөр боловсронгуй болж, зах зээлийн нээлтийн хэмжээ байнга нэмэгдэж, хөрөнгө оруулалтын орчин байнга сайжирч, банк санхүүгийн тогтолцооны өөрчлөлт тогтвортой ахиж байна. Эдгээр нь Дундадын эдийн засаг үргэлжлэн урагш хөгжихөд найдвартай баталгаа хангасан байна.

Шинэ зуунд ороод Дундад улс хүн болон байгаль, хүн болон нийгэм, хот болон шянь тосгон, зүүн бүс болон баруун бүс, эдийн засаг болон нийгмийг тал бүрээр зохицуулан хөгжүүлэх ухагдахуун дэвшүүлэв. 2002 онд ДКН-ын 16-р их хурлаас 2020 хүртэл чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах зорилт дэвшүүлэв.

Найруулагч: Хурцаа
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл