Дундад улсын Хөдөлмөрийн яам, Цагдаагийн яам, Гадаад харилцааны яам, Гадаад худалдаа, эдийг засгийн хамтарсан яамнаас 1996 оны 1-р сарын 22-ны өдөр баталсан “Гадаадын иргэн Дундадад ажилд орох тухай дүрэм” /Хөдөлмөрийн яам 1996-29 тоот/-ийн дагуу гадаадын иргэн урьж ажиллуулж байгаа байгууллага нэгж болон ажилд орсон гадаадын иргэн хуулийн дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулна. Гэрээний хүчинтэй хугацаа 5 жилээс хэтрэхгүй байна. Гэрээний хүчинтэй хугацаа дууссаны дараа гэрээг цуцалж, (ажилд орсон) ажлын үнэмлэх нь хүчингүй болдог. Хэрэв үргэлжлүүлэн ажиллах шаардлагатай бол гэрээний хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө Хөдөлмөрийн баталгааны газар үргэлжлүүлэн ажиллах өргөдөл гаргана. Зөвшөөрөл олгосны дараа ажилд орсон үнэмлэхний хугацааг сунгадаг.
Гадаадын иргэн Дундадад ажилах хугацаагаа сунгах буюу ажлын газар, байгууллага нэгжээ солих тохиолдолд 10 хоногийн дотор тухайн орны цагдаагийн газарт урт хугацаагаар оршин суух эрх авах буюу хугацаа сунгах бичиг баримтыг гүйцэтгэнэ. Ажилд орсон гадаадын иргэн болон ажилд урьсан байгууллага нь хөдөрмөрийн гэрээг цуцалсны дараа тус байгууллага нэгж нь Хөдөлмөрийн баталгааны газар, Цагдаагийн газарт ажилд орсон үнэмлэх болон оршин суух үнэмлэхээ тушааж, Цагдаагийн газрын холбогдох байгууллагад хил гарах бичиг баримтаа бүртгүүлж хилээр гарна.
