
"Хааны Ордон музейн уран зураг, уран бичлэг дэх морины ертөнц" үзэсгэлэн 4-р сарын 21-нд Хааны Ордон музейд нээгдэв. Энэхүү үзэсгэлэнд музейн цуглуулгаас морьтой холбоотой 55 үнэт уран зураг, уран бичлэгийн бүтээлүүд дэлгэгдэж, "морины ертөнц"-ийн сүр жавхлант, цоглог мөн чанарыг харуулсан байна.
Хааны Ордон музейн захирал Ван Шюйдун:
-Энэхүү тусгай үзэсгэлэн нь зочдыг эртний шилдэг бүтээлүүдийг үнэлэх, янз бүрийн эрин үеийн нийгмийн түүх, хүмүүнлэг сэтгэлийг судлах, Хятадын соёлын гүн гүнзгий, баялаг утгыг мэдрэхэд чиглүүлэх зорилготой гэв.


Үзэсгэлэн нь "Аялал", "Мал маллах", "Тулааны урлаг", "Ажнай хүлэг" гэсэн дөрвөн хэсэгт хуваагдажээ. Музейн цуглуулгад байгаа 55 уран зураг, уран бичлэгийн бүтээлийн 20 нь үндэсний нэгдүгээр зэрэглэлийн соёлын дурсгалт зүйлс бөгөөд 28 нь анх удаа үзэсгэлэнд тавигдаж байна.
Үзэсгэлэн 6-р сарын 21 хүртэл үргэлжилнэ.

