
12 дугаар сонгуулийн Бүх Дундадын АТИХ-ын 3 дугаар чуулган 15-ны өдөр өндөрлөснөөс хойш Ли Кэчян гадаад дотоодын сэтгүүлчдийн асуултад хариулахдаа, байгаль орчны хууль хэрэгжүүлэх салбарууд үүрэг хариуцлагаа ухамсарлаж, зоригтой ажиллах хэрэгтэй. Ажлаа хийж чадахгүй хүмүүсээс хариуцлага нэхэмжлэх болно. Ажлын хариуцлага алдагсдаас хуулийн хариуцлага нэхэмжлэх болно. Байгаль орчны хуулийг хатуу хэрэгжүүлэх хэрэгтэй гэжээ.
Тэрээр Huffington Post сонины сурвалжлагчийн Дундадын байгаль орчны бохирдлыг засаж байгаа тухай асуултад хариулахдаа, засгийн газар тоосонцор манан зэрэг байгаль орчны асуудлыг зохицуулах талаар эрс бат шийдвэр зоригтой байгаа бөгөөд маш их хүч тавьсан. Гэвч үр дүн нь хүмүүсийн хүсэн хүлээснээс нэлээд зөрөөтэй байна гэжээ.

Ли Кэчян, мэдээж засах сайжруулах нь системчилсэн ажил юм. Би уржигдар зарим мэдээлэлд тоосонцор мананг арилгах ажил засгийн газрын ажлын тайланд нэлээд хойгуур дурдагдсан тухай мэдээлснийг уншлаа.
Энэ жилийн тайлан нэлээд өөрчлөгдсөн. Эрчим хүч хэмнэн бохирдлыг багасгах үзүүлэлт, эдийн засаг нийгмийн хөгжлийн гол гол үзүүлэлтийг хамт байршуулж, тайланд нэлээд урдуур дурдсан гэжээ.
Тэрээр, тайлангийн бүтцэд тохируулалт хийхээс нефть үйлдвэрлэн хэрэглэх чанарыг асуудлыг тоосонцор манан зэрэг байгаль орчны бохирдлыг арилгахтай холбож ярьсан. Энэ бол нийгэмд хүн болгонтой холбоотой засах сайжруулах үйл ажиллагаа юм гэжээ.
