solongonews
Гадаадын хэвлэл мэдээллийн хараан дахь Дундад улсын дүр төрх
2015-03-20 09:45
2015 оны Дундад улсын “Хоёр хурал” нь өнгөрсөн жилүүдийн хурлууд шиг гадаадын сэтгүүлчдийн анхаарлыг татсан.

БНСУ-ын холбоот агентлагийн мэдээлснээр, энэ удаагийн хурал нь Дундад улсыг гарцаагүй дэлхийн том улс болохыг илрүүлжээ гэв.

     Дундад улс дэлхийн эдийн засгийн урт хугацааны хөдөлгүүр болно

     Дэлхийн хоёр дахь том худалдааны улс болох Дундад улс нь удахгүй эдийн засгийн өсөлтөө удаашруулах болно. Энэ нь АПЕК-ийн дараа “Шинэ хэв байдал”-ыг судалж байгаа гадаадын хэвлэл мэдээллийн хувьд сонин зүйл биш юм. “Тне Wаll Sтrеет Jоиrnаl”-ийн нэгэн нийтлэлд, Дундад улсын удирдлага эдийн засгийн өсөлтийн ямар бодлого тогтоох эсэх нь Дэлхийн эдийн засагт адилгүй нөлөө үзүүлэх юм. Дундад улс нь дэлхийн эдийн засгийн өсөлтөд нөлөөлөх урт хугацааны хөдөлгүүр болох болно гэжээ.

     Англи улсын “ Finаnсiаl Тiмеѕ” хятад хэлний сайтад 11-ний өдөр мэдээлснээр, хүн олон, асар том зах зээлтэй Дундад улс нь ойрын хугацаанд Германы аж үйлдвэрээр жишиг болгон үйлдвэрлэлийн хүч чадлаа сайжруулах болно гэжээ.

     Хөрөнгийн чанарыг судлах хүрээлэнгийн нийтэлсэн “2014 Дундад улсын тансаг хэрэглээний тайлан”-д өнгөрсөн жил Дундад улсын гадаадад гарсан хүний тоо 100 саяыг даван таван жил дараалан 20 хувиар өссөн байна. Гадаад дахь хэрэглээний хэмжээ 1000 тэрбум юанийг давж, хүн дунджийн гадаад дахь хэрэглээ дэлхийд тэргүүлж байна. “Вlоомьеrg Nеwѕ”-ийн үнэлгээнд, Дундад улсын иргэдийн гадаад улс дахь хэрэглээ нь гадаад улс орны эдийн засгийн хөгжилд ашигтай мөртөө дэлхийн эдийн засгийн өсөлтөд ч хувь нэмэр гаргасан гэжээ.

    “Нэг бүс нэг зам” нь “Хамтдаа ялах” гадаад харилцааны хэв байдлыг харуулж байна.

    “Хоёр хурал”-ын хугацаанд Дундад улсын гадаад харилцааны яамны дарга Ван И сэтгүүлчдийн асуултад хариулах үеэр, 2015 оны Дундад улсын гадаад харилцаа нь “Нэг гол хүчин зүй, хоёр гол шугам”-ын тойронд явагдана. Үүнд: Нэг гол болох хүчин зүйл гэдэг нь “Нэг бүс нэг зам”-ыг ахиулах явдал болно. Дундад улсын худалдааны явдлын яамны дарга Го Хүчэн хэлсэн үгэндээ: -“Нэг бүс нэг зам” нь “Хамтдаа ялах” гадаад харилцааны хэв байдал нь гадаадын хүмүүсийн сайн үнэлгээг хүртэж байна гэжээ.

     Сингапур улсын “ZаоBао” сонинд Дундад улс л “Нэг бүс, нэг зам” гэх энэхүү томоохон хөгжлийн төлөвлөгөөг биелүүлж, хөгжиж байгаа улсуудын иргэдийн амьдралыг баяжуулж чадна гэжээ.

      БНСУ-ын “JооngАng Ilьо” нийтлэл гаргаж, хувиараа аж ахуй эрхлэх, шинэ хэв байдал болон “Нэг бүс нэг зам” зэрэг асуудлын талаар судалсан байна. Уг нийтлэлд, хувиараа аж ахуй эрхлэх, шинэ хэв байдал, “Нэг бүс нэг зам” нь гол асуудал болсны хувьд, эдийн засгийн өсөлтийг биелүүлсэн одооны байдалд Дундад улсын засгийн газар нь хувиараа аж ахуй эрхлэх, “Нэг бүс нэг зам”-ын эдийн засгийн бүтээн байгуулалтаар дамжиж, эдийн засгийн тасралгүй хөгжлийг биелүүлнэ гэжээ. Уг нийтлэлд мөн хойшдын 10 жилийн хугацаанд 8000.8 тэрбум юаний хөрөнгө оруулалттай “Нэг бүс нэг зам”-ын том төслийг энэ оны сүүлийн хагас жилээс хэрэгжүүлнэ гэжээ.

Найруулагч: Саранчимэг
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл