solongonews
Торгоны замын ховор нандин дурсгалт зүйлсийн үзэсгэлэн нээгдэнэ
2015-02-17 09:43
Цагаан сарын үеэр хэдэн мянган жилийн түүхтэй торгоны замын дурсгалт эд зүйлсийн үзэсгэлэн Гансу мужийн музейд нээгдэнэ.

Уг үзэсгэлэнд алт мөнгө, хүрэл, шил, эрдэнэсийн чулуу, ваар шаазан, нэхмэл эдлэл зэрэг түүхийн дурсгалт зүйлс тавигдахаас гадна бүргэдийн толгойтой алтан титэм, бугын толгойтой алтан титэм, Чуань Нинлугийн гурван хааны тахилын пайз зэрэг үнэт ховор эдлэлүүдийг үзэж болох юм байна.

Тус үзэсгэлэнг Гансу мужийн музей болон Өвөр Монголын музейгээс хамтран зохион байгуулж, 2-р сарын 19-нээс эхлэн хоёр сарын хугацаатай ажиллана.

 

Найруулагч: Хурцаа
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл