Сонгино болон сармисыг хэрхэн хадгалах бол гал тогооны өрөөний төвөгтэй асуудлын нэг болно. Саяхан худалдаж авсан сонгино болон сармисыг нар тусах газар тавихад удалгүй хатаж шарлах буюу хөндий зөөлөн болно. Энэ нь ус дутагдаж байгаатай холбоотой юм. Хэрэв сонгино болон сармисыг шинээр нь байлгахын тулд хүнсний уутанд хийж хөргөгчиндөө хийхэд хэдэн өдөр бололгүйгээр үнэр амт нь хувирах болно. Энэ бол хөргөгч хэт их чийгтэйгээс болсон хэрэг. Тэгвэл мөнгөн цаасанд сонгино болон сармисыг хадгалахыг санал болгож байна.
1. Хадгалахаас өмнө сонгино болон сармисаа угааж болохгүй. Мөнгөн цаасаа их бага нь тохиромжтой хэдэн хэсэг болгон хайчилж, сонгино болон сармисаа тус бүрд нь бооно. Боохдоо мөнгөн цаасаараа аль болох чанга наалдуулан бооно.
2. Боосны дараа гэрийнхээ жавар салхи нэвтрэх сэрүүн газарт тавина. Гэхдээ хөргөгчинд тавьж болохгүй.
3. Энэ мэт аргаар өрөөний гадна сонгино болон сармисыг хадгалсан ч хатаж шарлахгүй бөгөөд чанараа алдах буюу нахиалахгүйгээр хамгийн багадаа сар гаруй хадгалж болно.
4. Мөнгөн цаасны ар өврийг дахиад хэрэглэж болох тул, бүрэлгэн сүйтгэх явдалгүй юм.

