2 сарын 3-ны үдэш Өвөр Монголын үндэстний урлаг жүжгийн хүрээлэнгийн “Болд төмрийн ажилчдын өлзийт үдэш” тусгай тоглолт Бугат болд төмрийн хэсгийн соёлын ордонд болж, сайхан тоглолтоороо болд төмрийн үйлдвэрлэлийн өмнө фронтод гавшгайлж байгаа ажилчин түмэнд мэндчилгээ хүргэсэн байна.
Тоглолтонд алдарт дуучин Алтай, А.Чимгээ, Сурталт болон Адуучин хамтлаг ая дуугаа өргөж, нэрт уран бүтээлч Ү Липин сайхан тоглолт үзүүлж, Бээжин жүжигийн уран бүрээлч Мэн Шянхүн Бээжин жүжиг тоглож, Бугат хотын болд төмрийн хэсгийнхэний ажилтан үзэгчдийн таашаалд хүрч, тэдний үнэн сэтгэлийн бахарал болон халуун алга ташилтыг олон удаа хүртэж байлаа. Энэ удаа Өвөр Монголын үндэстний урлагийн жүжгийн хүрээлэн Бугатын болд төмрийн хэсгийнхэнд нийт хоёр хэсэг тоглолт үзүүлжээ.

