solongonews
Интернет хэрэглэгчийн бүртгэлийн шинэ журам гарав
2015-02-04 19:12
2-р сарын 4-нд Дундадын интернетийн мэдээллийн төвийн тамгын газар ”Интернет хэрэглэгчийн бүртгэлийн шинэ журам” гаргалаа.

 Энэ нь интернетэд бүртгүүлсэн нэр, хаяг, зураг, танилцуулга зэргийн бүртгэлийн мэдээллийн дансны зөрчлийг арилгах зорилготой юм.

Саяхан "Рэнь Минь Юе Бао", "Сахилга бат шалгах төв комиссын шалгагчдын хэсэг" зэрэг хуурамч хаягуудыг хуулийн дагуу шалгаж хаасны дараа Дундад улсын интернетийн мэдээллийн төвийн тамгын газраас "Интернет хэрэглэгчийн бүртгэлийн шинэ журам"-ыг гаргасан юм. Энэ журам 3-р сарын 1-нээс хэрэгжиж, интернетийн бүртгэлийн дансны хууль зөрчсөн үйлдлийг цэгцлэх болно. Дундад улс хамгийн олон сүлжээ ашиглагчидтай орон тул бүртгүүлсэн хаяг асар олон төдийгүй үүнийг дагаад шийдвэрлэх шаардлагатай олон асуудал байгаа гэж Дундад улсын интернетийн мэдээллийн төвийн хөдөлгөөнт холбоог удирдах газрын дарга Шюй Фэн ярьсан юм.

Тэрээр хэлэхдээ, зарим хуурамч төрийн байгууллагууд интернэтээр хуурамч мэдээлэл түгээж олон нийтийг төөрөгдүүлэх нь олширч байна. Иймэрхүү худал мэдээллийг зарим хэвлэл мэдээлийнхэн түгээж ноцтой хохирол учруулж байна. Бас зарим нь хүчирхийлэл, мөрийтэй тоглоом, мансууруулах бодистой холбоотой хууль бус мэдээллийг цацаж байна. Мөн үндэстний эв нэгдлийг хохироосон, улс орныг хагалан бутаргах агуулгатай мэдээллийг нийтэлж байна. Эдгээр нь манай интернетийн бүртгэлийн журмыг зөрчсөн, хууль бус , эрүүл бус мэдээлэл болохоор бид хатуу хориглох нь зүйтэй юм гэжээ.

Мөн блог хөтлөх зэрэг харилцааны хэрэгслээр дамжуулан форум, нийтлэл бичих, сэтгэгдлээ үлдээх зэрэг интернет мэдээллийн үйлчилгээнд нэвтрэхдээ бүртгүүлсэн хаягтай байдаг. Энэ талаар Шюй Фэн хэлэхдээ, хаяг бүртгүүлэхдээ хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалан, сайн дурын байх зарчмын үндсэн дээр хэрэглэгчдийн өөрийн эрх ашгийг хамгаалсан байдаг гэжээ. Мөн шинэ журманд интернет хэрэглэгчийн бүртгэлийг хязгаарлаж байгаа юм биш зөвхөн бүртгүүлсэн хаяг хууль бус байхыг хориглоно гэжээ.

Шюй Фэн цааш нь хэлэхдээ, дүрэм журмыг хэрэгжүүлэх явцад интернет сүлжээний аж ахуйн нэгжээс эрхлэн удирдан хамаарах үүрэг хариуцлагыг тогтоож, гомдол мэдүүлгийг хүлээн авч зохицуулах механизмыг бий болгоно. Аж ахуйн нэгж удирдан хамаарах гол хариуцлагаа гүйцэтгэж, үйлчилгээний цар хүрээтэйгээ зохицсон мэргэжлийн хүмүүсийг байршуулж, интернет сүлжээ ашиглагчдын өгсөн дансны нэр болон камер, танилцуулга зэрэг бүртгүүлсэн мэдээлэлд хяналт шалгалт хийх юм. Хэрэв хууль зөрчсөн болон сөрөг мэдээлэл байвал бүртгүүлэхээс татгалзах болно. Хууль зөрчсөн юм уу сөрөг мэдээлэлтэйг шийдэж зохицуулах ёстой. Бид хэрэглэгчдийн мэдээлэл болон хувийн мэдээлэл, нууцыг хамгаалахыг аж ахуйн нэгжүүдэд шаардах болно. Нийгэм нийтийн хяналтыг сайн дураар хүлээж, олон нийтийн мэдүүлсэн гомдлыг зохицуулах механизмаа боловсронгуй болгохыг аж ахуйн нэгжүүдээс шаардах болно гэжээ.

Хэрэглэгч хууль зөрчсөн дансны талаарх мэдээллийг 12377 дугаарын утсаар 24 цаг өгч болно. Үнэн зөв гомдол мэдүүлсэн иргэнийг урамшуулах болно.

 

 

Найруулагч: Хурцаа
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл