ӨМӨЗО-ы 30 хошуу шяньд хөл бөмбөгийн талбай байгуулна
2015-03-16 09:57
03 сарын 11-нд ӨМӨЗО-ы засгийн газар хэсэг хошуу шяньд /хот, дүүрэг/ хөл бөмбөгийн талбай байгуулах тухай ажлын хурал хуралдуулжээ.
2015 онд хилийн хошуу хот “Гурван цөөн тоот үндэстэн”-ий хошуу шянь зэрэг 30 хошуу шянийг (хот, дүүрэг) хөл бөмбөөгийн талбай буюу ордон байгуулах юм байна.
Хөл бөмбөгийн талбай буюу ордон байгуулах төрөл зүйл нь Эрээн, Манжуур, Дарханмуумянган холбоот хошуу зэрэг 19 хилийн хошуу болон хот, Орцны өөртөө засах хошуу, Эвенк үндэстний өөртөө засах хошуу, Морин давааны дагуур үндэстний өөртөө засах хошуу зэрэг 3 үндэстний цөөнхийн өөртөө засах хошуу, Төмөд зүүн хошуу, Нинчэн шянь зэрэг 8 хошуу шянь дүүргийг хамарч олон хэрэгцээт хөл бөмбөгийн талбайг байгуулан, сурагч болон хөл бөмбөгт дур сонирхолтой хүмүүст зориулна.
Найруулагч: Улаанаа
Эх сурвалж : www.mgyxw.net
Дэлгэрэнгүй үзэх
