
2014 онд Эрээн хотын төмөр замын боомтоор экспортолж импортолсон бараа 8.986 сая тоннд хүрч, өнгөрсөн үеэс 213 мянган тонноор нэмэгдэж нь 2.4 хувиар өсчээ. Үүнд, импортийн хувьд 7.702 сая тоннд хүрч, 275 мянган тоноор нэмэгдсэн буюу 3.7 хувиар өссөн байна. Энэ нь түүхийн шинэ өсөлтийг бий болгов.
Дундад улсын төмөр замын яам Дундад, Монголын хил дамнасан бараа тээвэрлэлтийн үйлчилгээг идэвхтэй хөгжүүлж, Эрээнээс Монгол Улсын Улаанбаатар хотод бараа тээвэрлэх цагийг хоёр долоо хоног хэрэглэж байсан бол 5 өдөр болгон багасгасан нь Дундад, Монголын бараа тэвэрлэлэлт, эдийн засаг худалдааны бас нэгэн “Торгоны зам”-ыг нээсэн байна. Эрээн хотын төмөр замын боомт нь Дундад, Монгол, Оросын эдийн засаг худалдааны бараа тэвэрлэлтийн чухал шугам мөн, умард нутгийн “Нэг дагуулах нэг зам”-ын хөгжлийн хэлбэрийг ашиглан, төмөр замын боомт нь Монгол Улсын Улаанбаатар хотын төмөр замын ба холбогдох байгууллага нэгжүүдтэй санал бодлоо солилцож, хүдэр зэрэг бүтээгдэхүүнийг тээвэрлэх ажилд чанга хяналт тавьж байна. Бүтэмжтэй арга хэмжээ хэрэглэж хүдрийн усны агуулах хэмжээг багасгах, модон материалын тээвэрлэлт, ачаа машины мэргэжил зэрэг тээвэрлэлтийн ажлаас үүсч мэдэх асуудлыг шийдэх, Монголын төмөр замын холбогдох байгууллагуудтай харилцаагаа чангатгаж, шөнийн тэвээрлэлтийн мэдэгдэл хийх зэрэг ажлуудыг хялбар болгож, боомтоор нэвтрэх үр бүтээмжийг дээшлүүлж байна. Жилийн хүдэрийн импортолсон хэмжээ 4.7592 тоннд хүрч, түүхийн шинэ амжилтыг тогтоосон байна.
