
Өвөр Монголын соёлын арга хэмжээний хүрээнд, сүүлийн өдрүүдэд, Хөххотын жүжгийн театрууд, соёлын ордонд тоглолт концертууд үргэлжилж байна. 4-р сарын 23-ний орой Хөххотын олон нийтийн урлагийн ордонд "Хасар" хамтлагийн тоглолт болж, харсан үзсэн бүхний хараа сонорыг баясгалаа.

Өвөр Монголын Хөлөн буйр хотын урлаг жүжгийн хүрээлэнгийн 8 хүний бүрэлдэхүүнтэй "Хасар" хамтлаг нь 2010 онд байгуулагджээ. Тэд Монгол, Дагуур, Эвенк, Орчон үндэстний морин хуур, хөөмий, товшуур зэрэг олон янзын язгуур урлагийн элементүүдэд суурилж, үндэстний сонгодог бүтээлүүд болон олон улсын урлагийн элементийг органикаар уялдуулсан байна. "Хасар" хамтлаг нь “Монгол морь”, “Хянган даваа” зэрэг бүтээлээрээ үзэгч түмний бахархлыг татаж, Хятадын олон улсын хөөмийн тэмцээний онцлох инновацын шагнал, Орост болсон Ази, Номхон далайн бүсийн залуучуудын урлагийн XXIII наадмын онцгой хувь нэмрийн шагнал зэрэг яруу алдраар энгэрээ мялаалгаж байв.

Өвөр Монголын соёлын арга хэмжээний хүрээнд "Хасар" хамтдаг нь “Нутаг”, Ёхор” зэрэг 10 гаруй уран бүтээлээрээ үзэгч олноо баясгажээ.


