solongonews
Хятадын брэндүүд дэлхийн шилдэг 100 автомашины жагсаалтад брэндийн тоогоороо тэргүүлжээ
2026-04-24 15:58
Хятадын брэндүүд дэлхийн шилдэг 100 автомашины жагсаалтад брэндийн тоогоороо тэргүүлжээ

 

Лондонд төвтэй брэндийн үнэлгээний агентлаг “Brand Finance Group”-ийн 4-р сарын 23-нд нийтэлсэн "2026 оны дэлхийн шилдэг 100 автомашины брэндийн үнэ цэнэ" нэртэй тайланд Хятад улсын автомашины нийт 24 брэнд багтаж, жагсаалтыг дахин тэргүүлжээ.

Дэлхийн автомашины үйлдвэрлэл өдгөө шинэ эрчим хүч, ухаалаг технологи руу шилжих шилжилтээ хурдасгаж буйг тайланд онцолсон байна. Зардлын хяналтын чадавхи, ажил хэрэгч цахилгаанжуулалтын төлөвлөлт, үнийн мэдрэмжтэй зах зээл дэх өрсөлдөх чадвар нь брэндийн үнэ цэнийг тодорхойлох гол хүчин зүйл болжээ. BYD, Geely, SAIC зэрэг Хятадын автомашин үйлдвэрлэгч компаниуд бүрэн салбарын гинжин хэлхээний хамтын ажиллагаа, технологийн нээлтүүд болон даяаршлын стратегиэ ашиглан Ази, Европ зэрэг зах зээлд эзлэх хувиа тасралтгүй тэлж байгаа бөгөөд олон улсын нөлөө нь тасралтгүй өсөн нэмэгдэж байна. 2025 онд Хятад улсын шинэ эрчим хүчний автомашин нь үйлдвэрлэл, борлуулалт, экспорт, дэлхийн зах зээлд эзлэх хувь, брэндийн тоо гэх таван гол үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлэв гэж уг тайланд тэмдэглэжээ.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл