solongonews
Сармистай хиам хийх
2015-03-12 16:08
Хоолны цэс

Орц: Татсан гахайн мах 1000гр, сармисны зуурмаг 35гр, хонины гэдэс 5 метр

Амтлагч: Цуу 40 гр, хясааны тос 35 гр, давс 12гр, хуажүү 5гр, архи 25 гр, цагаан гааны сүмс 25гр, элсэн чихэр 20 гр, цардуул 60гр, ус 100 гр,

Гал тогооны хэрэгсэл:  Наалдахгүй тогоо, хуурах тогоо, хайруулын таваг зэрэг.

1.  Хонины гэдсээ угаагаад архинд 20 минут дэвтээгээд үнэрийг нь арилгана.

2.  Цагаан гаагаа хэсэглэн хэрчиж няцлах машинаар сүмсийг нь гарган авна.

3. Сармисаа няцлаад саванд хийж дээр нь давс хийгээд зуурмаг болгоно.

4. Гахайн махаа татна.

5. Татсан махандаа давс, цуу, архи, гаа, сармис, чихэр, амтлагч зэргийг хийж хутгана.

6. Дахин нэг аяга ус хийнэ.

7. 60 г ногоон буурцагны цардуул 100 г усанд хийж хутган, татсан махандаа хийж хутгана.

8. Бэлэн болсон татсан махаа нэг цагаас дээш хугацаатай дарж тавина.

9. Угааж цэвэрлэсэн гэдсээ нэг үзүүрт нь зангидаад нөгөө үзүүрт нь гэдэс цутгах машинаа угсарна.

10. Дарж тавьсан махаа гэдэс цутгах машиндаа хийнэ.

11.Бэлдсэн гэдсэндээ 8-9 хувь болтол цутгана. Хэт их цутгавал гэдэс нь хагарч задардаг.

12. Утсаар 10 см орчим нэг таслаад зүүгээр хатгаж хийг нь гаргана. Ингэснээр хагарч задрахаас сэргийлдэг байна.

13. Цутгасан гэдсээ нарны гэрэл шууд дусдаггүй газарт өлгөж, нэг хоногийн дараа барьж үзэхэд гэдэс нь хатсан байхад болно.

14. Бэлэн болсон хиамаа жижиг хэсэг болгож огтолно.

15. Тогоондоо цэвэр ус хийж халаасны дараа хиамаа хийгээд зөөлөн галаар удаан чанана. Дээгүүр нь дэгдсэн хөөсийг шүүн авч 25-30 минут буцалгана. Энэ бүх явцад буцалгаж байгаа савныхаа тагаа таглахгүй байх.

16. Чанаж болгосны дараа шүүж аваад дэлгэж усыг нь хатаана. Түүнийгээ гялгар уутанд хийж хөлдөөгчид хадгална. Хэрэглэх үедээ гарган авч хэрэглэнэ. Ногоотой хуурга, тосонд буцалгах, жигнэх, чанах, шарах зэрэг аргаар идэж болно.

17. Тогоондоо бага хэмжээний тос хийж, бага галаар шаргал болтол шарна.

18. Шарж идэхэд хамгийн амттай бөгөөд хамгийн амархан байдаг.

Найруулагч: Сүлдээ
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл