
Дундад Улс “НҮБ-ын Замын хөдөлгөөний тухай конвенц”-д бүртгэгдээгүй улс учир олон улсын жолооны үнэмлэх Дундад улсад хүчингүй байдаг. Мөн олон улсын үнэмлэхээр Хятадын жолооны үнэмлэхийг сольж болдоггүй. Ийнхүү Дундад улсад ажиллаж амьдардаг зарим гадаадын иргэд Дундадын жолооны үнэмлэх авах шаардлагатай болдог. Гадаадын иргэд Дундадын жолооны үнэмлэх авахын тулд дараах шаардлагуудыг хангасан байх хэрэгтэй. Үүнд зайлшгүй байнга оршин суух, ажиллаж суралцах гадаадын иргэн байх. Түр хугацаанд оршин суугч буюу Дундад улсад жуулчлахаар ирсэн гадаадын иргэдэд Дундадын жолооны үнэмлэх олгодоггүй. Гадаадын иргэд Дундад улсад жолооны үнэмлэхийг өөрийн оршин сууж байгаа газрынхаа Замын хөдөлгөөний удирдлагын газрын гадаад иргэдэд зориулсан удирдлагын тасгаас авна.
Гадаадын жолооны үнэмлэх болон олон улсын жолооны үнэмлэхтэй гадаадын иргэд өөрийн паспорт, Дундад улсад оршин суух гэрчилгээ буюу олон улсын жолооны үнэмлэх, эрүүл мэндийн баталгаажсан хүснэгт зэргийг өгч, жолооны бичиг баримтын шалгалтад орсноор Дундадын жолооны үнэмлэх сольж өгнө. Жолооны ур чадварын шалгалтад орох шаардлагагүй. Өөрөө жолооны үнэмлэхгүй гадаадын иргэн Дундадын жолооны үнэмлэх горилох шалгалт өгөхөд Дундад улсад оршин суух гэрчилгээ, паспорт болон эрүүл мэндийн баталгаажсан хүснэгтийг тушаан, жолооны бичиг баримтын шалгалт, мөн жолооны ур чадварын шалгалт өгөх шаардлагатай.
Урт хугацаагаар гадаадад суралцдаг буюу гадаадад оршин суудаг Дундадын иргэдийн жолооны үнэмлэхийн хүчинтэй хугацаа дуусаад 2 жил болсон ба жолооны үнэмлэхээ цаг тухайд нь солиогүй тохиолдолд өөрийн улсдаа буцсаны дараа дахин Дундад улсын жолооны үнэмлэх шалгах шалгалтад орно. Шалгалтын шаардлага, журам эхний удаагийнхтай адилхан байдаг. Хэрвээ өөрийн улсдаа буцаад Дундадын жолооны үнэмлэхийн шалгалт дахин өгөлгүй хөдөлгөөнд оролцвол жолооны үнэмлэхгүйгээр хөдөлгөөнд оролцсонд тооцож торгууль ногдуулдаг. Ийм тохиолдолд 15 хоногийн турш цагдан хорьж, 200-2000 юаний хооронд торгодог байна.
