Хятадын зар сурталчилгааны салбарын орлого 2 их наяд юанийг давлаа
2026-06-24 17:02
Хятадын зар сурталчилгааны салбарын орлого 2 их наяд юанийг давлаа
Хятадын Зах зээлийн зохицуулалтын үндэсний газар болон Хятадын эдийн засгийн мэдээллийн алба хамтран 06-р сарын 23-нд “Хятадын зар сурталчилгааны салбарын хөгжлийн индексийн тайлан (2026)”-г гаргалаа.
Тайланд дурдсанаар, 2025 онд зар сурталчилгааны бизнесийн нийт орлого анх удаа 2 их наяд юанийг давж, 2 их наяд 50 тэрбум 210 саяд хүрсэн байна.
2025 оны салбарын мэдээлэлд үндэслэн гаргасан энэхүү тайланд зар сурталчилгааны ажил төрлийн хөгжилд шинжлэх ухааны дүн шинжилгээ, үнэлгээг өгч, чансаатай өсөлтийн замд урьдчилсан төсөөлөл хийсэн байна. Хятадын зар сурталчилгааны салбарын хөгжлийн индекс 2025 онд 143.3 оноонд хүрч, өмнөх оны мөн үеэс 11.6 хувиар өсөв.
Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх
