
Уг хуралд ӨМӨЗО-ны Өөрчлөлт хөгжлийн хороо, Худалдааны явдлын газар, Боомтын албаны холбогдох удирдлагууд болон Өвөр Монголд байгаа Жэжян, Аньхуй, Шанхай, Ляонин, Гуаньдүн, Шаньдүн зэрэг газрын худалдааны эвлэл, мөн хилийн чанадад хөрөнгө оруулж буй 130 бизнесменийг багтаасан 300 гаруй хүмүүс оролцжээ.
Хурлаар ӨМӨЗО, Монгол улс хоорондын худалдааны хөгжлийг дээшлүүлэн, Эрээн хот, Зүүн Хатавч хоёр боомтын давуу талыг ашиглан Хөххотын гадаад худалдаа болон гадаад хөрөнгө оруулалтын аж ахуйн нэгжүүдэд хамтын ажиллагааны боломжийг олгохоор эрхэм зорилгоо болгосон. Мөн үеэр Даляний Люжөү худалдааны компани болон Дачин хотын Жү Лүн компани тус тус Зүүн Үзэмчин хошууны захиргаатай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан бол Өвөр Монголын “Нөхөр” экспорт импортын компани, Мэн Ян компани тус тус Эрээн хотын захиргаатай гарын үсэг зурж гэрээ байгуулжээ.

