solongonews
Дундад, Монголын аж ахуйн нэгжүүд хамтран ажиллах боломж өндөр байна
2015-02-21 09:39
Дундад, Монголын эдийн засгийн бүтэц нь илэрхий ялгаатай бөгөөд барилгын материал, дэд бүтэц, үл хөдлөх хөрөнгийн хөгжил зэрэг салбарт хамтран ажиллах нөөцтэй.

Ялангуяа "Нэг бүс нэг зам" санаачилгыг бодитоор хэрэгжүүлж, бүс нутгийн дэд бүтцээр холбогдохыг урагшлуулбал хоёр орны аж ахуйн нэгжүүд холбогдох салбартаа худалдааны хамтран ажиллах боломж их байгаа юм гэж Бээжинд болсон Дундад, Монголын барилгын яармагаас сэтгүүлч мэдээллээ.

Монгол Улсын Барилга, хот байгуулалтын дэд сайд Г.Байгалмаа хэлэхдээ: -Ойрын жилүүдэд Монгол Улсын барилгын салбарын хөгжил хурдтай явагдаж, өнгөрсөн жилийн өсөлтийн хэмжээ ДНБ-ний нийт хэмжээний 10 орчим хувийг эзэлж, ирээдүйд хөгжлийн асар их боломжтой байна. Жишээ нь: Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод орон сууцны олон төсөл хэрэгжүүлж байгаа гэлээ.

Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл