12 дугаар сонгуулийн Бүх Дундадын АТИХ-ын 3 дугаар хурал эхлэхэд бэлэн болсон байлаа. Хүсэл найдвар хүлээсэн Бүх Дундадын бүх үндэстний 2900 гаруй төлөөлөгч улсын нийслэл Бээжинд хүрэлцэн ирж, Ардын их хурлын танхимд цуглан хамтдаа төр гүрний тухай зөвшилцөх болно. Шилийнгол аймгийн Авга хошууны Билэгтэй балгасны Эрдэнэбулаг гацаанаас ирсэн төлөөлөгч Эрдэнэгэрэл 2900 төлөөлөгчийн нэг гишүүн болно. Монгол хувцсаараа гоёсон тэрээр “Нутаг усныхаа малчин түмний хүсэл найдварыг хүлээж төлөөлөгчийн дархан хариуцлагаа гүйцэтгэхээр Бээжинд ирсэндээ сэтгэл маш өндөр байна” гэж баяртай ярьж байлаа. Үдээс өмнөх 9 цагт 12 дугаар сонгуулийн Бүх Дундадын АТИХ-ын 3 дугаар хурал эхэлж, Ерөнхий сайд Ли Кэчян Засгийн газрын өмнөөс ажлын тайлан хийжээ. “Нэг жилийн турш Дундад улсын эдийн засаг нийгмийн хөгжил ерөнхийдөө тогтуун хөгжиж байна” гэж өнгөрсөн нэг жилийн ажлаа “Тогтуун” гэдэг үгээр хураангуйлсан байна. Өнгөрснөө дүгнэхэд омогшил бахдал дүүрэн, ирээдүйгээ зөгнөхөд итгэл зориг үлэмж. Ерөнхий сайдын илтгэлийг сонссоны дараа Өвөр Монголын төлөөлөгч Цагаадай: “Ерөнхий сайд илтгэлдээ дунд баруун орны дээд дэсийн сурган хүмүүжлийн хөгжлийг дэмжин, дунд баруун орон болон хүн ам олон мужийн их сургуульд шалгалт өгөх нормыг үргэлжлүүлэн дээшлүүлнэ гэж ярьсан нь сэтгэлд маш таатай байна” гэлээ. Энэ удаагийн хуралд тэрээр, “985 инженерийн их сургууль, яамны харьяа 6 багшийн их сургууль, Өвөр Монголын Өөртөө Засах Орны Монголоор хичээллэсэн сурагчийг элсүүлэх төлөвлөгөө нэмэгдүүлэх тухай сануулга” дэвшүүлсэн нь засгийн газрын илтгэлд дурдсан энэ оны сурган хүмүүжлийн тухай ажлын төлөвлөлттэй нийцсэн байна гэжээ. Төлөвлөсөн цагаараа өлзийтэй зохион байгуулагдсан их хурал нь төлөөлөгчдийн итгэл зориг эрч хүчнийг нэмнэ. Тунляо хотын Хүрээ хошуу нутагтай төлөөлөгч Луө Хайтан “Ерөнхий сайдын хийсэн илтгэл дэх байгаль орчинг хамгаалах, ардын амьдралыг сайжруулах, нийгмийн баталгаа болон суугаал иргэдийн орлогыг нэмэгдүүлэх зэрэг дурдлага нь улам бодитой бөгөөд тодорхой болжээ. Ялангуяа үндсэн шатны эм эмнэлэг эрүүл мэндийн дүрмийг төгөлдөржүүлэх гэсэн дурдлага нь ард түмний аз жаргалтай амьдрахыг баталж, амар амгалан бөгөөд зол жаргалтай нийгмийг байгуулахад алс хэтийн ач холбогдолтой болно” гэлээ.
Иргэдийн хүсэл найдвар төлөөлөгчдийн дархан хариуцлага
2015-03-06 11:22
3 сарын 5-ний өдөр Бээжингийн төв талбайд улсын далбаа намиран, хурсан бүхний царайд баяр баясгалан тодхон.
Найруулагч: Улаанаа
Эх сурвалж : www.mgyxw.net
Дэлгэрэнгүй үзэх
