solongonews
Жү Хунаьмин гишүүн
2015-03-11 19:30
Жү Хунаьмин гишүүн : Тарианы газар муудахаас сэргийлэн засаж тарианы газрын чанарын байгуулалтыг чангатгавал зохино.


        

 3 дугаар сарын 9-ний өдөр Дундад улсын УТЗЗ-ний гишүүн Жү Хунаьмин ярилцлага хүлээхдээ: “Тариалангийн газар муудахаас сэргийлэн засаж, тариалангийн газрын чанарын байгуулалтыг чангатгах тухай мал тариалан мал аж ахуйн тариалах нутгийн малчин тариачинтай холбогдсон санал дэвшүүлсэн” гэж сануулгаа танилцуулна.

        Жү Хунаьмин гишүүний үзэж буйгаар 2006 онд намын төв хорооноос Дундад улсын тариан газрыг 12 сая га баталж, улсын дотоодын хүн амын амуу будааны хэрэгцээг хангахыг батлах хэрэгтэй гэж тодорхой дурджээ. Гэтэл одоогоор тариалангийн газрын талбайг баталсан боловч тариан газрын чанарыг хөнгөвчилсөн асуудал оршиж байна. Тоо хэмжээ ба чанарыг хамтад нь чухалчилбал сая, амуу будааны аюулгүй байдал болоод тогтвортой хөгжлийг баталж чадна. Дундад улсын тариалангийн газрын чанарыг батлах талаарх хууль дүрэм хууль тогтоол гүйцэдгүй байна, Өвөр Монгол орны 1998 онд тогтоосон “Өвөр Монголын Өөртөө Засах Орны тариалангийн газрыг хамгаалах дүрэм” нь одоогийн тариан газрын чанарын ерөнхий байдалтай нийцэхгүй байж, тариалан үйлдвэрлэлд оруулах бодисын хамааралтын дүрэм дутагдаж, байгууллага нэгж хоорондох эрх хариуцлага тодорхойгүй, шийтгэх үндэслэл төгөлдөржөөгүй, шийтгэх арга хэмжээ бодитой биш, зардлын баталгаа хангалтгүй зэрэг олон талын асуудал оршиж байна. Хөрс шороо муудах, цөлжих зэрэг илрэл хүнд ноцтой оршиж тариалан үйлдвэрлэлд шууд нөлөөлөхөөр барахгүй бас экологийн орчинг эвдэж, тариалангийн тогтвортой хөгжил ба шинэ мал аж ахуйн тариалах орны бүтээн байгуулалтад хүнд ноцтой нөлөөлж байна.

        Жү Хунаьмин гишүүний сануулсан нь, улсаас хатуу чанга тариан газрыг хамгаалах дүрэм тогтоож, тариан газрын яс чанарыг хамаарах тусгай байгууламж байгуулан, тариан газрын яс чанарт хяналт тавих , хамаарах , хамгаалах ба бүтээн байгуулах ажлыг хариуцуулах хэрэгтэй. Улсаас байнгын чанартай төрийн бодлого гаргаж , тариалангийн салбараас мэргэжлийн жолоодлого ба үйлчилгээ ханган өгч, тариан газрын бохирдол ба тариалангийн бүтээгдэхүүний яс чанарын аюулгүй байдлыг баталбал зохино .

 

Зохиогч: Бао Юйин
Найруулагч: Шинэцэцэг
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл