solongonews
УТЗЗ ардчиллаар зөвшилцөхийг эрчимжүүлж байна
2015-03-04 10:53
3-нд Дундад улсын УТЗЗ дарга Юй Жэншэн 12 дахь сонгуулийн УТЗЗ-ийн 3 дугаар чуулганы нээлтийн хуралд байнгын хорооны өмнөөс ажлын тайлан тавихдаа, тус байнгын хороо жилийн турш өнгөрснийг залгамжлан хөгжиж, хөгжлийн явцад шинийг бүтээж, давуу талаа ашиглан, гол ажилдаа хичээн зүтгэж, үр ашгийг нэмэгдүүлснээр чамгүй амжилт гаргалаа гэжээ.

Тэрээр, амжилтаа 4 талаар багцалж болно. Тухайлбал: Нэг. ДКН-ын төв хороо УТЗЗ-ийн ажлыг дээд хэмжээнд чухалчлан үзэж, улс орны хөгжлийн бүх талд холбогдуулан тус салбарын ажлыг байрлуулсан юм. Хоёр. УТЗЗ-ийн 65 жилийн ойг баяр ёслолын байдалтай тэмдэглэлээ. Гурав. Өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэх ажлын хүрээнд эв санааны нэгдлийг бататгалаа. Дөрөв. Ардын УТЗЗ-ийн ардчиллаар зөвшилцөхийг өргөтгөн гүнзгийрүүлсэн юм гэжээ.

Мөн намын хэв суртлыг цэвэр цэгцтэй байлгах асуудлыг байнгын хорооны хурлаар хэлэлцэх сэдэвт анх удаа хамруулж, аюулгүй үйлдвэрлэлийн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг судалж, орчин үеийн олон нийтийн соёлын үйлчилгээний систем байгуулах, үйлдвэрийн осолд орсон ажилчдын эрхийг хамгаалах зэрэг асуудлаар судалгаа хийснийг тэрээр онцлон дурдлаа.

 

Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл