solongonews
Жимстэй тавган жигнэмэг
2015-03-13 16:06
Маргааш зүрхэн хэлбэртэй шоколаднаас арай өөр зүйл хайртдаа хийж өгмөөр байвал наашаа суугаарай.

1.Орц: 12 ширхэг
Жигнэмэгт: 
Гурил – 200 гр (шигшиж бэлдсэн байх) 
Элсэн чихрийн нунтаг – 80 гр
Газрын самар – 50 гр
Цөцгийн тос – 120 гр
Өндөгний шар – 1 ширхэг 
Сүү – 1 амны халбага
Чимэглэлд: 
Cream cheese – 225 гр
Шинэхэн гүзээлзгэнэ, бөөрөлзгөнө, нэрс – 350 гр
Элсэн чихрийн нунтаг – хүссэн хэмжээгээр

2. Хийх арга: 
Төмөр саванд элсэн чихрийн нунтаг болон гурилаа шигшиж хийнэ. Дээрээс нь газрын самраа нэмж хутгаарай. Үүний дараа цөцгийн тосоо нэмээд сайтар хутгаж, талхны үйрмэг шиг болгоно. Бэлэн болсны дараа өндөгний шар, сүүгээ нэмээд зуурмагаа бэлдэнэ. Тугалган цаасанд ороогоод 30 минут амраана.

3. Шарах шүүгээг 200 хэмд халааж, зориулалтын хэвэнд хувааж хийнэ. Дээрээс нь тугалган цаасаар бүрхээд сэрээгээр цоолж өгөөрэй.

4. Урьдчилан халаасан шарах шүүгээндээ алтан шаргал өнгөтэй болтол 10-15 минут болгоод тугалган цаасыг нь салгаж, 2-3 минут дахин шарна. Дараа нь төмөр сагсан дээр гаргаж хөргөөрэй.

5. Бэлэн болсон тавган жигнэмэг дээрээ бүх төрлийн жимсээ зүсч холиод, амтат кремээ нэмж өгнө.

6. Ингээд өөрийн хүссэнээр чимэглээд хүүхдүүддээ өгөөрэй.

Найруулагч: Чүнь Янь
Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл