
1.Улаан лооль
Өлөн байхдаа түүхий улаан лооль идвэл гэдэс дүүрэх магадлалтай.
Түүхий улаан лоолийг их идвэл ходоод чулуужиж болох юм. Иймээс улаан лоолийг болгож эсвэл өндөгтэй хуурч идвэл хүний биед хамгийн шим тэжээлтэй байдаг. Түүхийгээр нь идмээр санагдвал нэгээс илүүг идэж болохгүй .

2. Илжгэн чих
Илжгэн чихийг өлөн байхдаа идвэл амархан дотор муухайрч, бөөлжих, ходоод сунах, ходоодны шархлаа, ходоодноос цус гарах мэтийн шинж тэмдэг илэрч мэднэ. Иймээс хоолны дараа идвэл тохиромжтой байдаг.

3.Гадил
Өлөн байхдаа гадил жимсийг их идэж болохгүй. Учир нь гадил жимсэнд кали, фосфор, магни их хэмжээгээр агуулж хүний биеийн натри, кальцийн тэнцвэр алдагдаж эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг байна. Мөн ходоодны хүчил ихтэй хүн бага идвэл тохиромжтой.

4. Хар чавга
Өлөн байхдаа хар чавга идвэл ходоод чулуужих өвчтэй болох бөгөөд ходоод гэдэс нь муу хүн орой унтахаас өмнө хар чавга идэж болохгүй юм.

5. Чихрийн нишингэ
Чихрийн нишингэ нь чихрийн өндөр агууламжтай учраас өлөн элгэн дээр идвэл ходоодыг өвтгөх эсвэл гэдэс дүүрэх муу талтай юм.

6. Амтат жүрж
Жүрж нь биеийн шим тэжээлд олон талын ашигтай боловч түүнд агуулагдсан органик хүчил нь ходоодны салст бүрхэвчийг хөндөж ходоодыг өвтгөж мэднэ.

7.Бэржгэр луугийн нүд
Бэржгэр луугийн нүд нь чихрийн өндөр агууламжтай учраас их идвэл толгой эргэх, зүрх дэлсэх, царай цонхийх зэрэг цусны сахарын хэмжээ багасах шинж тэмдэг илэрдэг юм. Дэндүү олон бэржгэр луугийн нүд идвэл хэвийн хоол хүнсэнд нөлөөлж хүний биеийн гглюкозын агууламжийг хангаж чадахгүй болно.

8. Хан боргоцой
Өлөн элгэн дээр хан боргоцой идвэл ходоодонд муу, хоолны дараа идвэл шим тэжээл нь биед илүү шингэдэг юм. Хан боргоцойг идэх үедээ урьдаар давстай усанд дэвтээвэл сайн байдаг. Дэндүү ихийг идвэл дотор муухай оргиж бөөлжис хүрнэ.

9. Долоогоно
Долоогоно хоол шингэдэг учир өлөн элгэн дээр идвэл улам өлсгөж, ходоодыг өвтгөдөг юм. Долоогоно жимсэнд агуулагдсан органик хүчил нь ходоодонд муу учир их идэж болохгүй. Долоогоно хүчиллэг бодис нь шүдийг зэврүүлдэг. Иймээс идэж дуусаад шүдээ зайлах хэрэгтэй юм.
