solongonews
2015 онд Дундад улсын GDP-н өсөлт 7 хувиас өндөр байх болно
2015-03-02 09:18
2015 онд Дундад улсын эдийн засаг унах дарамт нүүрлэж байгаа ч 7 хувиар өсөх хандлагатай байгаа.

    Жүн шинь агентлагийн тайланд тооцоолсноор, 2015 онд Дундад улсын GDP-н өсөлт 7,14 хувьд хүрнэ.
3 сарын 1-нд Бээжин хотноо Шя Мэнь Их Сургуулийн макро эдийн засгийн судлалын төв "Дундад улсын макро эдийн засгийн урьдчилсан тооцоо, шинжилгээ буюу 2015 оны хаврын тайлан" гаргаж, 2015 оны Дундад улсын макро эдийн засгийн байдлыг төсөвлөн тооцоолсон байна.

     Тайланд, 2015 онд Дундад улсын эдийн засаг унах дарамт нүүрлэж байгаа ч 7 хувиар өсөх хандлагатай байгаа, GDP-н өсөлт 7.14 хувь, CPI-н өсөлт 1.74 хувьд хүрч, инфляцын хэмжээ нэлээд доор түвшинд байж, PPI -2.15 хувиар буурах боловч буурах хэмжээ аажмаар саарна гэжээ.

 

Найруулагч: Сүлдээ
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл