
Казахстанаас БНДАУ-д суугаа элчин сайд Шакрат Нуришев, ШХАБ-ын нарийн бичгийн дарга Дмитри Мезенцев нар тууз хайчилж, ШХАБ-ын гишүүн орнуудын төлөөлөгчид нээлтийн ёслолд оролцов.
ШХАБ-ын Нарийн бичгийн дарга нарын газрын төв Бээжинд байдаг. ШХАБ-ын нарийн бичгийн дарга нарын газрын санаачилга, гишүүн орнуудын зөвшилцлөөр төв байрыг уламжлалт онцлогоор чимэглэж, гишүүн орнуудын нийслэлийн нэрээр нэрлэхээр болжээ. Нарийн бичгийн дарга нарын газрын ажилтнуудын танилцуулснаар, "Астана" хамгийн эхлээд ашиглалтад орж байгаа танхим бөгөөд "Бээжин" танхимыг барьж дуусгаад тоног төхөөрөмжүүдийг угсарсан байна. "Бишкек", "Ташкент" танхимыг барих ажил эхлээд байна.
