”Дорнын салхи” тоглолт Улаанбаатарт болов
2015-02-13 11:28
Удахгүй айлчлан ирэх Дундадын уламжлалт хаврын баярт зориулсан ”Дорнын салхи” урлагийн тоглолт 2-р сарын 12-ны орой Улаанбаатар хот дахь Улсын Драмын Эрдмийн Театрт амжилттай болж өндөрлөлөө.
Тоглолтыг Улаанбаатар хот дахь Дундадын соёлын төв, Монголын Үндэсний үлээвэр найрал хөгжмийн холбоо, Дундад, Монголын Хэл соёл боловсролын сан, Дундад, Монголын Нийгмийн хөгжлийн боловсролын сангийн хамтын санаачилгаар, Монгол Улсын Хөгжим бүжгийн коллеж, Нийслэлийн Соёл урлагийн газар зохион байгуулжээ. "Сар хөөсөн солонго", "Тал нутгийн төвөргөөн", "Хөхнуур Түвдийн өндөрлөг", "Малчны шинэ дуулал", "Морьтон", "Хүннү", "Хүннү дууль", "Жасмин цэцэг", "Бээжин таныг урьж байна" зэрэг Дундад, Монгол хоёр орны хөгжим, дуу, бүжгийг танхим дүүргэн суусан үзэгчид талархан хүлээн авч, баяр хүргэж байлаа.







Найруулагч: Шинэцэцэг
Эх сурвалж : ХОУА
Дэлгэрэнгүй үзэх
