Хятадын Шанхай хот, Японы Токио, Канадын Монреаль болон Америкийн Орландо хот 2028 оны Лос-Анжелесийн олимпын эрх олгох цуврал тэмцээнийг зохион байгуулах хотуудаар сонгогдсоныг Олон улсын олимпын хороо 5-р сарын 7-нд зарлалаа.
Энэ нь 2024 оны Парисын олимпын эрх олгох тэмцээний дараа тус тэмцээн дахин Шанхай хотод зохион байгуулагдаж буй тохиолдол болж байна.
Лос-Анжелесийн олимпын эрх олгох цуврал тэмцээн нийт дөрвөн үе шаттай явагдах бөгөөд Азийн хоёр тэмцээн 2028 оны 5-р сард, Хойд Америкийн хоёр тэмцээн 6-р сард зохион байгуулагдана.
Тэмцээн бүрд ямар спортын төрлүүд багтах нь одоогоор эцэслэн шийдэгдээгүй байгаа ч төлөвлөгөөнд: 3х3 сагсан бөмбөг, элсний волейбол, чөлөөт үзүүлбэрт дугуйн спорт, хаданд авиралт, тугтай америк хөл бөмбөг, скейтборд зэрэг төрлүүдийг багтаахаар төлөвлөж байна.
Дашрамд сонирхуулахад, олимпын наадам явагддаг хэдхэн өдрөөс гадна олимпын спортыг идэвх, анхаарлыг тогтвортой хадгалах зорилгоор Олон улсын олимпын хороо Парисын олимпын мөчлөгөөс эхлэн энэхүү олимпын эрх олгох цуврал тэмцээнийг санаачлан зохион байгуулж эхэлсэн юм.
