
Гуйжоу мужийн Липин шяний Дүн үндэстний тансаг сайхан мөнгөн чимэглэл нь Дүн үндэстний ард түмний олон мянган жилийн соёлын ой санамжыг агуулдаг билээ. Өмнө нь Липин шяний Дүн үндэстний шянд мөнгөн чимэглэлийг зөвхөн баяр ёслолын үеэр өмсөж зүүдэг байсан. Борлуулалтын зам суваг хязгаарлагдмал байдаг ба олон тосгоны иргэд гадагш ажиллахаар яваад мөнгөн чимэглэл хийх арга техник бараг алга болох хандлагтай болж байв.

Сүүлийн жилүүдэд орон нутгийнхан биет бус соёлын өвийн баялаг нөөцдөө тулгуурлан "хоршоо + цех + фермер" үйлдвэрлэлийн загварыг бий болгож, Жаошин Дүн тосгон, Шуйкоу суурингий Жилиу "Мөнгөн дарханы тосгон" зэрэг мөнгөн гоёлол чимэглэлийн үйлдвэрлэлийн кластеруудыг бий болгож, уламжлалт техникийг орчин үеийн дизайнтай нэгтгэхийг дэмжиж байна.
Өнөөдөр Липин шяний Дүн үндэстний суурин газруудад мөнгөн чимэглэлийн цехүүд цэцэглэн хөгжиж байна. Гар урчууд соёл, бүтээлч бүтээгдэхүүнийг шинэлэг байдлаар хөгжүүлж, цахим худалдаа, соёлын аялал жуулчлалын зах зээлээр дамжуулан борлуулалтын зам сувгуудыг өргөжүүлж, тэдний бүтээгдэхүүн Хятадын дотоод болон олон улсад сайн борлуулагдаж байна. "Мөнгөн дарханы тосгон"-ы тосгоныхон тосгоноосоо гаралгүйгээр ажил олж эрхлэн боломжтой бөгөөд нэн олон залуу хүмүүс мөнгөн чимэглэл хийх арга техникийг өвлөн авахад оролцож, олон цагаач ажилчид нутаг буцаж ирээд өөрсдийн бизнесийг эхлүүлж байна.
Жижигхэн мөнгөн чимэглэл нь зөвхөн Дүн үндэстний бүс нутгийн соёлын бэлгэдэл төдийгүй Дон ард түмний хөгжил цэцэглэлтийн түлхүүр юм. Липин дэх Дүн үндэстний мөнгөн чимэглэлийн салбарын эрчимтэй хөгжил нь Дүн үндэстний ард түмэнд аз жаргал авчирч, үндэстний цөөнхийн бүс нутагт хөдөөгийн сэргэн мандалтын тод дүр зургийг харуулж байна.
