solongonews
Орос улсад Дундад улсын жуулчид хамгийн их аялаж байна
2015-03-20 16:07
Орос улсын жуучлалын газрын дарга Са Фүнүөфү 3 дугаар сарын 17-ны өдөр Москва хотноо болсон 3 дахь удаагийн Дундад, Орос хоёр улсын аялал жуучлалын форум дээр хэлэхдээ:

-Орос улсын хилийн үйлчилгээний газрын тоо баримтаас үзэхэд, 2014 онд Дундад улсаас Орос улс руу аялсан жуулчны тоо 1 сая 100 мянга хүрч, Орос улсын хамгийн том аялал жуучлалын улс болсон байна гэжээ.

2014 онд багийн хэлбэрээр Орос улс руу аялсан Дундад улсын жуулчид 400 мянга хүрч, өмнөх жилээс 10 хувиар нэмэгджээ. Украйн улсын хямрал нь Орос улс болон Хойд Америк, баруун Европын улсуудын харьцаа муудсанаас болж, 2014 онд эдгээр улсын иргэн Орос улсад аялах нь мэдэгдэм буурав. Гэвч Азийн улс орноос ирсэн жуулчин өндөр хурдаар нэмэгдэж байна.

 

Найруулагч: Сүлдээ
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл