
Цагааннуур нь загас элбэг байдгаараа хол ойртоо алдартай бөгөөд мөн энд одоог хүртэл өвлийн загас агнуурын уламжлалт аргыг хэрэглэсээр байна. Жил бүрийн 12-р сарын дундаас дараа жилийн 3-р сарыг хүртэл Цагааннуур нь хөлдүү үедээ байдаг.

Загасчид Цагааннуурын хөлдүү үед загасчид морин тэргээрээ мөсөн дээр нь гарч, өөрөө тохиромжтой газраа хайж олон, өрөмдөн цоолж, загасны тороо тавьдаг. Нуурын мөсний доор сүрэглэн явах загас торонд сүрэг сүргээрээ орсноор тороо татаж ангаа хийдэг. 2008 онд Цагааннуурын өвлийн загас агнуур нь Дундад улсын биет бус соёлын өвд бүртгүүлсэн бөгөөд нэг дор 168 мянган килограмм загасыг уламжлалт дан торын аргаар агнаж загас агнасан хэмжээгээрээ гиннесийн амжилтыг тогтоосон байна.






