solongonews
Хятадын 11 дэх сансрын өдрийн гол арга хэмжээ нээгдэв
2026-04-24 15:32
Хятадын 11 дэх сансрын өдрийн гол арга хэмжээ нээгдэв

4-р сарын 24-ний өдөр бол Хятадын 11 дэх сансрын өдөр юм, энэ жилийн Хятадын сансрын өдрийн гол арга хэмжээ Сычуань мужийн Чэнду хотод боллоо.

Энэ жилийн Хятадын сансрын өдрийн гол арга хэмжээний үеэр, Хятадын сансар судлалын үндэсний газраас Чан Э-5 сарны дээжийн хамгийн сүүлийн үеийн шинжлэх ухааны үр бүтээл, Тяньвэнь-3 нислэгийн хамтын ажиллагааны төслүүдийн сонгон шалгаруулалтын үр дүн, “Шихэ-2” олон улсын хамтын ажиллагааны боломжуудын зарлал, арилжааны сансрын стандартын системийн 1.0 хувилбар зэрэг сансар судлалын салбарын хэд хэдэн томоохон мэдээлэл нийтэлсэн байна.

Хятад улсын Тяньвэнь-3 гариг судлалын төслийг 2028 оны орчимд хөөргөхөөр төлөвлөж байгаа бөгөөд 2031 оны орчимд Ангараг гарагийн дээжийг Дэлхий рүү буцаан авчрах болно.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл