solongonews
Цагаан идээний ашиг тус
2015-01-21 09:14
Цагаан идээ нь Монголчуудын уламжлалт идээ мөн. Цагаан идээ нь олон төрөл бөгөөд хийж боловсруулах явц нь нарийн, амт сайтайгаас гадна шим тэжээл ихтэй бөгөөд өвчин эмгэгт тустай.

      Цагаан идээ нь Монголчуудын уламжлалт идээ бөгөөд олон төрөл, хийж боловсруулах явц нь нарийн, амт сайтайгаас гадна шим тэжээл ихтэйн дээр өвчин эмгэгт тустай. Цагаан идээгээр өвчин эмнэж засах заншил нь монголчуудын дунд урт удаан уламжлалтай юм.
     Сүү: Сүү бол аливаа цагаан идээний эх бөгөөд цагаан идээний зүйлийг боловсруулах түүхий эд болдог. Амьдралын голлогч тэжээл мөн. Сүүний шим тэжээл маш элбэг, өргөн хэрэгцээтэй бөгөөд зарим өвчний эмчилгээнд ихээхэн тус болдог. Сүүний шим тэжээлийн онцлог нь хүүхэд ба настнуудад зориулан тэдний хэрэгцээнд тохирч, эрүүл мэндийг хамгаалах хамгийн сайн идээ юм.
   Цэгээ (Айраг): Гүүний сүүг исгэж хийсэн эм эмнэлгийн үнэ цэнтэй уламжлалт цагаан идээ мөн. Байнга цэгээ уух нь хүний биеийн шим тэжээлийн хэрэгцээг хангаахаас гадна  зүрхний ажиллагааг сайжруулан, бие махбодыг чийрэгжүүлэх төдийгүй уушгины өвчин, ходоод гэдэснйи үрэвсэл, мэдрэл муудах зэрэг олон зүйлийн өвчинд тусалдаг болохоор монгол эмнэлгийн эмчилгээнд ч хэрэглэдэг байна.
     Тараг: Тараг нь хөөсөрхөг цагаан өнгөтэй, гашуун бөгөөд хүчиллэг амттай идээ юм. Тараг нь хорыг арилгахад тустай төдийгүй хавдсан буюу могойд хатгуулсан шархыг эдгээхэд тусалдаг байна.

Найруулагч: Улаанаа
Эх сурвалж : www.mgyxw.net
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл