solongonews
Гишүүд төлөөлөгчдийн бахдал
2015-03-06 11:42
Цөөн тоот үндэстний шилдэг уламжлалт соёлыг хамгаалан хөгжүүлэх асуудал төрийн тайланд дахинд чухалчлагдан дурдагдлаа.

        Ерөнхий сайд Ли Кэчян засгийн газрын ажлын тайландаа, цөөн тоот үндэстний шилдэг уламжлалт соёлыг хамгаалан хөгжүүлэх асуудлыг дахин дурдаж, 2015 оны ажлын төлөвлөгөөндөө жагсаан оруулжээ. Энэ нь цөөн тоот үндэстний төлөөлөгчид гишүүдийн сэтгэлийг догдлуулан итгэл зоригийг нь хөвчлөн, нам төрийн удирдлагын гүн бодлого алсын хараанд сэтгэл бахдана.

        3 дугаар сарын 5-ны өдрийн үдээс хойш УТЗЗ-ний цөөн тоот үндэстний багт байгаа Өвөр Монголд суугаа Дундад улсын УТЗЗ-ний гишүүн Үнэн энэ асуудлын тухай: -Цөөн тоот үндэстний шилдэг уламжлалт соёлыг хамгаалан хөгжүүлэхийг засгийн газрын ажлын тайланд дахинд дурдсан нь, цөөн тоот үндэстний соёлыг дээд удирдлагын шатнаас хүндэтгэн үзэж байгааг харуулж байна, сүүлийн жилүүдэд Өвөр Монгол тал нутгийн соёлоор суурь болгож, үндэстний соёлын хүчирхэг орны байгуулалтын ахицыг түргэтгэжээ. Гэвч тал нутгийн соёлыг хамгаалах, хөгжүүлэх явцад соёлын эх сурвалж хүнд ноцтой орхигдож, шилдэг уламжлалт соёл таягдаж байх зэрэг маш олон асуудал оршиж бий. Энэ байдал доор үндэстний соёлоо сайтар хамгаалж хөгжүүлэхгүй бол эдгээр асуудлыг шийдвэрлэхэд хүнд юм гэж сэтгэл догдлон хэлнэ.

        Мэн Сүнлинь гишүүн: -Доогоор үндэстний соёлоор ар үзэгдэл болгосон утга урлагийн бүтээл эхлэн зохиогдон бүтээгдэж тархаах болтол шууд шулуунаар явагдаж чадахгүй нь харамсалтай байна. Засгийн газрын ажлын тайланд цөөн тоот үндэстний шилдэг уламжлалт соёлыг хамгаалан хөгжүүлэх тухай асуудлыг нь уг асуудлыг шийдвэрлэхэд тун сайн боломж хангажээ. Улсын холбогдох байгууллага нэгж энэхүү асуудлыг хүндэтгэн үзэхийг хүсэж байна гэж сэтгэлийн үгээ хэлэв.

 

Зохиогч: Бао Юйин
Найруулагч: Шинэцэцэг
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл