Шаньши мужийн эртний Пинъяо хотод “Шаньшигйин арилжаачин айлын эрхэмсэг хатагтай”-гаар гоёлсон жуулчид хааяагүй харагдана. Үүнтэй адилхан Шиань хот,Бээжинь хот,Ханжөү хот гэх мэтчилэн жуулчлалын хотоор орон нутгийн онцлогтой буюу тухайн газрын үүх түүхтэй холбогдох хувцас гоёлол өмсөж гэрэл зураг авхуулах нь жуулчдын нэгэн сонголт болжээ.

Мэдээллээр,Хятадад өдгөө 6800 гаруй аяллын гэрэл зурагтай холбоотой компани байгаа бөгөөд энэ оны эхний улиралд 370 орчим компани шинээр нэмэгджээ. Эртний Пинъяо хотод өвөрмөц хувцас гоёллын гэрэл зураг авхуулах үйлчилгээний дэлгүүр 400 орчим байдаг бөгөөд нүүр будалт,гэрэл зурагчин,зургийг засах зэрэг холбогдох салбарт 3000 гаруй хүн ажилладаг. Оргил үедээ ганц дэлгүүр өдөрт бараг 100,000 юанийн орлого олох боломжтой.Онцгойлон 05-р сарын 01-ны амралтаар жуулчдын тоо олшрохоор арилжаа улмаар сайн болох нь лавтай гэж Шаньши мужийн Датун хотын Хуаян сүмийн ойролцоох уламжлалт хэв маягийн аялал жуулчлалын гэрэл зургийн дэлгүүрийн эзэн ярьж байлаа.Тэрээр:
-Бидний захиалгын дундаж үнэ 500 орчим юань байдаг.Хүмүүс аялал жуулчлал, гэрэл зургийн сайхан туршлагын төлөө мөнгө төлөхөд бэлэн байна гэлээ.
Янз бүрийн угсаатан, үндэстний хувцас гоёлолын өвөрмөц сэгэл татам байдал нь жуулчдыг судлах,зураг авхуулахад татдаг.Малайзаас ирсэн жуулчин Жан Зиюй Датун хотод Тан гүрийн нүүр будалт, хувцаслалтын зураг авалт хийхээр захиалга өгсөн.Энэ нь түүний Хятадад тав дахь удаагаа эртний гүрийн зураг авхуулах гэж байгаа явдал болно.
“Эртний Хятад хүмүүсийн жинхэнэ хувцаслалтыг мэдрэх нь тэр түүхэн цаг үед буцаж аялахтай адил юм”гэж Жан Зиюй хэлэв.
Мэйтуаны мэдээллээс харахад 2025 оны оргил улирлын үеэр аяллын гэрэл зургийн захиалгын тоо хоёр дахин нэмэгджээ.2026 оны шинэ жилийн баярын үеэр Мэйтуань платформ дээрх үндэстний хувцастай аяллын гэрэл зургийн гүйлгээний хэмжээ өмнөх оны мөн үеэс 130%-иар өссөн байлаа.

