solongonews
Хөү Фэнчи төлөөлөгчийн сануулга
2015-03-11 21:49
Хөү Фэнчи төлөөлөгч: Эх баялагтай хотын хэлбэрээ өөрчлөн шинэчлэлтийг дэмжих байдлаа чангаруулбал зохино.

        Үхай бол улсын “Нэгдүгээр таван жил ”-ийн төлөвлөгөөний хугацаанд байрлуулсан арван том нүүрсний суурингийн нэг болох бөгөөд улсаас хянан тогтоосон 31 нийтлэг нүүрсний эх баялагтай хотын нэг болно. Эх баялагтай хот болсны хувьд Үхай хот хэлбэрээ өөрчлөн шинэчлэлтийн алхмаа хэрхэн түргэтгэх билээ гэдэг асуудал Дундад улсын ардын төлөөлөгч, Үхай хотын намын хорооны нарийн бичгийн дарга Хөү Фэнчийн сэтгэлд тун тодорхой байлаа. Энэ жил, тэрбээр их хуралд “Эх баялагтай хотын хэлбэрээ өөрчлөн шинэчлэлтийг дэмжих байдлаа үргэлжлэн чангаруулах тухай” сануулга дэвшүүлсэн байжээ.

        Олон жилийн турш Хөү Фэнчи төлөөлөгч эх баялагтай хотын хэлбэрээ өөрчлөн шинэчлэлтийг ахиулах талаар гүнзгий мөртөө бүх талын судалгаа хийжээ. “Үхай хот тухайн газрын бодит байдалдаа суурилж, хэлбэрээ өөрчлөн шинэчлэлтийг ахиулах үзлийг эдийн засаг нийгмийн хөгжлийн бүх явцдаа хэрэгжүүлж, шинжлэх ухаанч хөгжлийн нийтлэг жишээ болохоор хичээж байна” гэж тэр хэлнэ.

        Хөү Фэнчи төлөөлөгч сануулсан нь, улсаас эх баялагтай хотын аж үйлсийн хэлбэрээ өөрчлөх, нийгмийн баталгаа, экологийн хамгаалалт, экологийг засах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын үүрэг нэлээд хүнд, зардал нэлээд их байх бодит байдлыг гүйцэд бодолхийлж, эх баялагтай хотын хэлбэрийг өөрчлөхийг дэмжих эрчмээ үргэлжлэн чангаруулж, хэлбэрээ өөрчлөх ахицыг ахиулж, хэлбэрээ өөрчилсний дараах бодитой амжилтыг баталбал зохино. Түүний үзэж буйгаар эх баялагтай хотын хөрөнгө оруулах чиглэлд тохируулалт хийх, хөрөнгө оруулалтын бүтцийг шилдэгжүүлэх, хөрөнгө оруулалтын эрчмийг чангаруулсны суурин дээр, эх баялагтай хотод төвийн эдийн засгийн хөрөнгө мөнгөний дэмжлэгийг чангатгах хэрэгтэй. Аж үйлдвэрийн паркийн чадварын байгуулалтын төрийн бодлого ба хөрөнгө мөнгөөр дэмжих эрчмийг чангаруулж, аж үйлсийн хөгжилтийг алхам дараатайгаар удирдаж, зөрөөтэй хөгжилтийг биелүүлэх хэрэгтэй. Ажил олгох тусгай хөрөнгө мөнгөний нөхвөр, дөхөм бүтэцтэй орон сууцыг өөрчлөн шинэчлэх зэрэг талаар эх баялагтай хотыг дэмжих эрчмээ чангаруулж, эх баялгийн хэлбэрийн газар орны олон түмний амьдралыг сайжруулах хэрэгтэй.

 

Зохиогч: Сурнаа Д·Зоригт
Найруулагч: Шинэцэцэг
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл