


Өглөө 6-7цаг
Нэг аяга бүлээн ус: Өглөө босоод нэг аяга бүлээн ус уугаарай. Ус нь ходоодонд орж, 80 хувь нь нарийн гэдсэнд орж шингээд, цусаар дамжин 21 секундын дотор биеийн бүх эрхэтэнд хүрэх болно. Энэ нь бие махбодыг тэтгэж сэргээнэ. Ялангуяа зүрх судасны үйл ажиллагаа сэргэж тэр даруй сэргэлэн цовоо болно.
Хагас аяга зөгийн балтай ус: Ердийн тохиолдолд зөгийн бал болон усны харьцаа нь 1:7 байдаг. Энэ нь нэг халбага зөгийн балыг 7 халбага бүлээн усаар шингэлнэ гэсэн үг. Ингэж хийх нь зөгийн бал усанд уусч, биед шингэхэд тусалдаг учир өтгөн хатахгүй, бие хөнгөн, шинэ өдөр урамтай сайхан эхэлнэ.
Өдөр 11-13 цаг
Үдийн хоолны өмнө нэг аяга шөл: Сувилахуйн ухааны эрдэмтэд ”Хоолны өмнө нэг аяга шөл уух нь хамгийн сайн эм” гэдэг. Хоолноос өмнө шөл уух нь “Гулгуулах эм” уусантай адил хүний биеийн цусны эргэлт удааширснаас үүсэх хорт бодис биед үлдэхээс сэргийлж чаддаг. Тухайлбал, далайн байцайтай шөл кальци ихээр агуулдаг. Хийхэд хялбар бөгөөд уухад амттай, биеийн энерги хадгалахад чухал ач холбогдолтой.
Үдийн хоолын дараа нэг аяга жүүс: Үдийн хоолны дараа 15 минут болоод нэг аяга жүүс уугаарай. Ингэснээр шим тэжээл хүний биед улам сайн шингэхэд тусалж, цусны эргэлтийг сайжруулдаг. Жимсний шүүсэнд агуулагдах С аминдэм зүрхэнд хамгийн сайн тохирдог. Нэг аяга жүүс таныг улам эрч хүчтэй болгоно.
