solongonews
Хос уянга бэлэглэв
2015-02-09 17:18
Баян, хүчирхэг, ардчилсан, соёл боловсролтой, эв нэгдэлтэй, эрх тэгш.

Хөхөгчин хонин жилийн 2 сарын 9-ний өдөр Шинэ Барга баруун хошууны Суртал ухуулах хэлтэс, Соёл боловсролын алба, Утга урлагийн холбооноос санаачлан, Уран бичлэгийн нийгэмлэг, Уран бичлэг уран зургийн хороо, Хэрлэн дүүргээс зохион байгуулсан “Цагаан сарыг угтах, хос уянга бичиж бэлэглэх баярын өдөр” арга хэмжээ Хэрлэн дүүрэгт болж өнгөрлөө. Тус үйл ажиллагаанд Шинэ Барга баруун хошууны Суртал ухуулах хэлтсийн орлогч дарга Баярт, Тэгшжаргал, уран бичлэгийн нийгэмлэгийн орлогч дарга Үлин, нийгэмлэгийн 8 уран бичээч болон иргэд оролцсон юм.

Үйл ажиллагаанд уран бичигчээс буян, хишиг, өлзий, жаргал зэрэг уран сайхан хос уянга бичиж мөн иргэдэд “Нийгэм журамт өртгийн үзэл”-ийн хуанлийг бэлэглэв. Нийгэм журамт өртгийн үзэл гэдэг нь баян, хүчирхэг, ардчилсан, соёл боловсролтой, эв нэгдэлтэй, эрх тэгш, төв цэх, хуульч, улсаа хайрлах, үйлсээ эрхэмлэх, үнэнч шударга, нөхөрсөг зэрэг 24 үсгээр багцлан хураангуйлсан нэг зүйлийн итгэл зориг, оюун ухаан, ид хүч болдог уриа билээ.

   Иргэн Ванбин хэлэхдээ: -Энэ удаагийн Нийгэм журамт өртгийн үзлийг ухуулж байгаа нь туйлын утга агуулгатай байна. Бичиж байгаа үсэг нь уран, дүрслэг бөгөөд иргэд өөрийнхөө дуртай зүйр үгээ сонгон хос уянга бичүүлж байгаараа онцлог юм гэжээ.

 

 

 

 

Зохиогч: Цэнгэл, Сурнаа, Хэрлэн
Найруулагч: М.Банди
Эх сурвалж : Дундад, Монголын найрамдлын сүлжээ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл