solongonews
Дундад улсын гэрэл зурагчдын үзэсгэлэн Улаанбаатарт нээгдэв
2015-02-13 17:24
Улаанбаатарт ”Хөх морин жилийн дурсамж” – ” Талын мэлмий Дасал зүрх” хэмээх гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ.

  

  2-р сарын 10-нд Улаанбаатар хотноо Дундад улсын гэрэл зурагчдын "Хөх морин жилийн дурсамж" – "Талын мэлмий Дасал зүрх" хэмээх гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ. Үзэсгэлэнг Өвөр Монголын " Тү Тү" мэдээлэл түгээх ХХК санаачилж, Phoenix телевизийн Умард Азийн бүсийн студи, Монгол Дундадын Соёлын харилцааны нийгэмлэг, МУ-ын "Чингис хаан" групп, Монгол Дундадын Худалдаа соёл боловсролын төв зохион байгуулжээ. Хүчит, Ли Вэншэн, Жан Минюу, Пэн Гуан, Хан-Оргил нарын 5 гэрэл зурагчны уран бүтээлээс дэлгэн үзүүлжээ.

    Энэхүү гэрэл зургийн үзэсгэлэн нь Дундад Монгол хоёр орны шинэ оны соёлын солилцооны эхлэл болж, хоёр орны харилцаа хамтын ажиллагаа цаашид улам хөгжихийг илтгэн харуулж байгаа юм.

    Үзэсгэлэнгийн нээлтэд, БНДАУ-аас МУ-д суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөх Ян Чиндүн оролцож баяр хүргэж үг хэлэв. МУ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л. Гантөмөрийн тушаалаар гэрэл зурагчин Хүчитэд МУ-ын "Соёлын тэргүүний ажилтан" цол тэмдэг олгосныг МУ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны дэд сайд Тулга гардууллаа.

Найруулагч: Сүлдээ
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл