solongonews
Сэтгүүлчдийг эргэн очив
2015-03-09 20:54
ДКН-ын ӨМӨЗО-ны хорооны нарийн бичгийн дарга, Ван Жюнь, ӨМӨЗО-ны суртал ухуулах хэлтсийн дарга Улаан Өвөр Монголын сэтгүүлчдийг эргэн очив.

        3 дугаар сарын 9-ны өдрийн үдээс хойш ДКН-ын ӨМӨЗО-ны хорооны нарийн бичгийн дарга, Ардын төлөөлөгчдийн байнгын хорооны дарга Ван Жюнь, ӨМӨЗО-ны суртал ухуулах хэлтсийн дарга Улаан Бээжин дэх Өвөр Монголын байшинд хүрэлцэн ирж, Дундад улсын хоёр хурлыг мэдээлж байгаа Өвөр Монголын Өдрийн Сонины хороо, Өвөр Монголын Радио телевизийн хэвлэл мэдээллийн багийн сэтгүүлчдийг халуун дотно эргэн үзэж, сэтгүүлчдийн ажлыг өндрөөр үнэлэн урамшуулахын сацуу нандин зөвлөгөө хайрлав. Тэрбээр Өвөр Монголын үлгэр, Өвөр Монголын дуу хоолой, Өвөр Монголын дүр төрхийг тал бүрээр сурталчлахыг онцлов.

Найруулагч: Шинэцэцэг
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл