solongonews
10 жор чамайг шинэ жилд зовнилгүй болгоно
2015-01-21 10:45
Албан газар өдрийн хоол идэхээс хичээгээрэй.
Нийгмийн хөгжлийг даган албан хаагчдын завгүй ажил өрнөсөөр. Ихэнх нь өдрийн хоолоо албан газраа иддэг боллоо.

1. Албан газар өдрийн хоол идэхээс хичээгээрэй. Нийгмийн хөгжлийг дагалдан албан хаагчдын завгүй ажил өрнөсөөр. Ихэнх нь өдрийн хоолоо албан газраа иддэг боллоо. Судалгаанаас үзэхэд өдрийн хоолоо ажлын ширээндээ идэх нь хүмүүсийг тогтворгүй байдалд оруулж, бүтээлч чадварыг бууруулдаг байна. Ийнхүү албан хаагчид өдрийн хоолоо зориулалтын хоолны газар идэх нь ажиллах ажлын бүтээмжийг дээшлүүлнэ.

2. Биеийн жинг ердийнхөөр үзээрэй. Биеийн жин нэмэгдэх нь ихэнх хүмүүсийг эмзэглүүлдэг. Гэвч судалгаанаас үзэхэд гүйцэд жинтэй байх нь эрүүл, цоглог сайхан харагдуулдаг гэж байлаа. Японы нэгэн эрдэмтдийн судалгаанд харуулснаар, 40 насны үед биеийн жин бага зэрэг илүүдсэн жинтэй хүмүүс илүү 6-7 жил амьдардаг гэж гаргасан байдаг. Харин Британий эрдэмтний судалгаанд харуулснаар 87 хувь нь эрэгтэйчүүд махлаг эмэгтэйчүүдийг илүүд үздэг гэсэн байдаг. Ийнхүү биеийн жингийн асуудалд хэт их гуниглах хэрэггүй.

3. Амарч байхдаа гар утаснаас хол байгаарай. Ажлын байранд байхдаа гар утсаа байрандаа мартаж гарснаа гэнэт мэдэх нь олонх хүмүүсийн “Хар дарсан зүүд” байлаа. 2012 оны нэгэн судалгаанд харуулснаар, Америк хүмүүсийн 73 хувь нь гар утсаа авч ирээгүйгээс болж тэвчээр алддаг. Ийнхүү хүмүүсийг тэвчээр алдуулдаг гар утаснаас хол байхыг хичээгээрэй. Ялангуяа амарч байх үедээ гар утас харахаас зайласхийх хэрэгтэй. Үнэндээ ном унших, кино үзэх, хоол хийх нь гар утсаар оролдсоноос илүү зугаатай байж ажлын үр ашгийг сайжруулах боломжтой.

4. Дуртай зүйлээ идээрэй. Ихэнх хүмүүс цагаан хоол сайн гээд мах иддэггүй. Дуртай зүйлээ идэхгүй байх нь сэтгэл санаанд нөлөөлөх тал бий. Хүн бүрийн хоол идэх зуршил адилгүй бөгөөд бусдын хоолны жор нь танд тохиромжгүй байх боломжтой. Орчин үеийн сэтгэл зүйд харуулснаар хүмүүсийн хоолны дуршил нь биеийн хэрэгцээнээс шаардагдана. Иймээс дуртай зүйлээ идээрэй.

5. Бусадтай харьцуулахаас татгалзаарай. Америкийн ерөнхийлөгч асан Theodore Roosevelt: -Харьцуулах бол аз жаргалын хулгайч гэж хэлсэн байдаг. Ихэнх хүмүүс хэвийн амьдарч байгаа ч найз нь машин худалдан авчихлаа, байшин худалдан авчихлаа гээд бусадтай дандаа харьцуулан сэтгэл тавгүйтдэг. Хүн хүний амьдралын хэмнэл, арга хэлбэр адилгүй байж, баяр жаргалын цаана бас зовлон байдаг. Иймээс бусадтай бага харьцуулж өөрийн амьдралдаа сэтгэл ханаж явах нь хамгийн жаргалтай юм.

6. Ажлын ширээгээ цэгцтэй байлгаарай. Америкийн Принстоны Их Сургуулийн Неврологийн судалгааны газар, ажлын ширээний эмх замбараагүй байдал нь хүмүүсийг анхаарал төвлөрүүлэх боломжгүй болгож төвөгтэй санагдуулдаг гэдгийг анзаарсан байна. Америкийн Миннесотагийн Их Сургуулийн эрдэмтний хэлсэнчлэн ажлын ширээ нь цэгцтэй хүмүүс маш өгөөмөр, мөн бие эрүүл байдаг. Иймээс ажлын ширээгээ эмх цэгцтэй байлгах нь зүйтэй.

7. Бүх зүйлийг “Дунд зэрэг” хийгээрэй. Бүх зүйлийг хамгийн шилдгээр хийх гэж хичээх нь өөрийн биедээ дарамт шахалт өгдөг. Энэ хандлага нь эргэлзээ болон зовнилыг нэмэгдүүлж, бүтээлч чадварт нөлөөлөх болно. Ийнхүү бүх зүйлийг өөрийн сэтгэлдээ ханамжтай болтол хийх нь зөв бөгөөд Хятадын хүмүүсийн онцгойлдог “Дунд зэрэг” гэсэн зарчим нь зөв зүйтэй юм.

8. Цалинтай амралтаа сайхан өнгөрүүлээрэй. Судалгаанаас үзэхэд цалинтай амралт нь ажилчдын дарамтыг багасгах, мөн амьдралын чанар болон аз жаргалыг нэмэгдүүлдэг. Ийнхүү шинэ ондоо амралтын хугацаагаа сайхан ашиглаж, тохиромжтой төлөвлөгөө хийж бие сэтгэлээ тайвшруулаарай.

9. Ажлын и-мэйл захидлуудыг цаг тухайд нь шийдвэрлэж байгаарай. Амралтын дараа, шуудангийн хайрцгаа нээхэд олон тооны уншаагүй и-мэйл байдаг. Энэ нь хүмүүст маш төвөгтэй санагдуулдаг. Америкийн Калифорнийн Их Сургуулийн нэг төрлийн судалгаанд харуулснаар амралтын өдрүүдэд шуудангийн хайрцгаа анхаарахын зэрэгцээ нэг хэсэг и-мэйлийг цаг тухайд нь шийдвэрлэвэл ажлын дарамтыг багасгахын дээр өндөр үр бүтэмжтэй ажилтан болох боломжтой юм гэжээ.

10. Ажил амьдралаа тэнцвэртэй байлгаарай. Өдөр тутамын амьдрал дунд хүн бүрт төвөгтэй асуудал тохиолддог. Тухайлбал, гэрийнх нь ус дамжуулах хоолойн ус алдаж, үйлчилгээний хүн зөвхөн ажлын цагаар засвар хийх боломжтой. Энэ мэтийн олон төвөгтэй асуудлууд нь ихэнх хүмүүсийн ажиллах урмыг хугалж, зарим тохиолдолд ажилдаа алдаа ч гаргах нь бий. Менежментийн сэтгэл судлаачаас дарга удирдлагууд ажил амралтаа зохистой тохируулах арга хэлбэрийг хэрэгжүүлэн ажилтнуудад эдгээр асуудлыг шийдвэрлэх цаг хугацааг гаргаж өгөх нь тохиромжтой. Энэ нь ажлын цагт нөлөөлөхгүйн дээр аз жаргалтай, эрүүл, үнэнч ажиллагсдыг сурган хүмүүжүүлж чадна гэсэн зөвлөмж өгсөн байна.

Найруулагч: Улаанаа
Эх сурвалж : "Солонго" сэтгүүл
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл