
Шю Шаоши, улсын дотоодын орчноос үзэхэд, Дундадын эдийн засгийн буурах дарамт их байна. Олон улсын эдийн засгийн тодорхойгүй, тогтворгүй хүчин зүйл нэлээд их байж, ам долларын ханш эрчимжиж, нефтийн үнэ буурч, эдийн засгийн гол цогцын валютын бодлого адил биш, шинэ тулгар хөгжиж байгаа эдийн засгийн нэмэгдэл удааширч эхэлжээ. Эдгээр нь Дундадын эдийн засагт нөлөөлөх юм гэжээ. Тэрээр, Дундадын эдийн засаг хөгжлийн шинэ төлөвт ороод байгаа бөгөөд ерөнхийдөө сайн тийш байх үндсэн зүйл өөрчлөгдөөгүй юм. Эдийн засгийн өсөлт саарч байгаа хэдий ч ихээр буурах хандлага гараагүй. Хэт үйлдвэрлэлийг зохицуулахад маш бэрх байгаа ч гэсэн шинэ тулгар аж үйлдвэр сайн хөгжиж байна. Далд эрсдэл оршсоор байгаа хэдий ч зохицуулалтын арга барилын орон зай их байсаар байна гэжээ.

Хөрөнгө оруулалтад чиглүүлэн Шю Шаоши хэлэхдээ, хөрөнгө оруулалтын зангилаа үйлдлийг бадруулах хэрэгтэй хэвээр байна гээд ихээр сэтэл өгөх гэгчийг үгүйсгэсэн байна. Шю Шаоши, одоо хамгийн чухал нь засгийн газар хөрөнгө мөнгөний урсгал сайтай тогтвортой ашиг олж болох төслийг бий болгон нийгмийн хөрөнгө, иргэний хөрөнгийг татан оруулах хэрэгтэй гэжээ.

